МҮЭХ-ийн байранд Монголын эрүүл мэндийн ажилтаны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон УНТЭ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос эмч, эмнэлгийн ажилтануудын цалинг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг бууруулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус хуралд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, тус холбооны дэд дарга Ч.Нарантуяа, УНТЭ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Д.Цэцгээ, Улсын II төв эмнэлгийн дарга төв эмнэлгийн үйлдвэрчний хорооны дарга, их эмч Б.Энхсайхан, Улсын III төв эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч С.Туяа, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Г.Наранжаргал болон үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд, эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл оролцсон юм.
“Эмч, эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийг төр засаг үнэлж, ажлын ачаалалд тохирсон цалин хөлсийг олгож чадахгүй байна ”
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Монгол улсын гурван сая хүн амд 3244 эрүүл мэндийн байгууллага, 47429 ажилтан, үүнээс 9562 их эмч, 11357 сувилагч, 7422 эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр ажилтнуудын олонхийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Өнөөдрийн байдлаар их эмч нар сардаа 558559-634912, сувилагч нар 405200-471814 төгрөгийн цалинг авч байна. Энэ цалин сүүлийн 2014 оноос хойш огт нэмэгдээгүй байна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтны цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай шаардлагыг УИХ, Засгийн газар, ХНХЯ, Сангийн яам, ЭМЯ-нд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 20000 хүний гарын үсгийн хамт өнөөдрөөс таван хоногийн хугацаатай хүргүүлж байна. Энэхүү шаардлага шийдэгдээгүй тохиолдолд хөдөлгөөн өрнүүлж, ажил хаялт зарлана ” хэмээлээ.
Бүх шатны эмнэлгүүдэд 10-55 хувь хүртэл орон тооны дутагдалтай эмч, сувилагч 2-3 хүний ажлыг хийж байна
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Наранжаргал “Эмч, эмнэлгийн ажилчид бол өндөр хариуцлага, нарийн ур чадвар шаардсан хөдөлмөр байдаг. Өнөөгийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил бол эмч, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийн үр дүн юм. Бидний ажлыг төр засаг үнэлж, ажлын ачаалалд тохирсон цалин хөлсийг олгож чадахгүй байгаа нь харамсалтай байна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлсэн бодьтой арга хэмжээ авч өгөхийг шаардаж байна” гэлээ.
Өнөөдөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд бүх шатны эмнэлгүүдэд 10-55 хувь хүртэл орон тооны дутагдалтай буюу 1 эмч, сувилагч 2-3 хүний ажлыг хийж байна. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд цалин орон тооны хомсдлоос үүдэн эмч нарын ажлын ачаалал ихсэж, ажлын чанарт нөлөөлж байгааг энэ үеэр эмч нар хэлж байлаа.



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
