Монгол Улсад баян нь хагартлаа баяжиж, ядуу нь хоногийн хоолоо чадан ядан аргацааж байна. Хамгийн бага цалингаар амьдардаг багш,эмч нар төрд гомдож ажил хаяна хэмээн бэлтгэж буй. Өчүүхэн мөнгөөр голоо зогоосоор эцэстээ тэвчээрийн хязгаарт тулсан нь тэр.
600 мянга хүрэхгүй цалинтай багш,эмч нарын хажууд хэдэн саяын цалин авдаг Төрийн банкны захирлууд арай л юмаа. Тус банкны ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, жилд 216 сая төгрөг авч байна. Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн сарын цалин 15 сая, жилд 180 сая төгрөг, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая, жилд 144 сая төгрөг гээд хөвөрч өгнө дөө. Түүнчлэн сард 8-12 сая төгрөгийн цалин авдаг 3 орлогч захирал бий. Тэдний дор дахиад 7 захирал ажиллана. 7 захирлын удирдлагаар ажилладаг 15 газар байх бөгөөд бүгд захирлуудтай. Тэд нарын цалин бас л “ланжгар” даа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн итгэлт дүү Д.Баярсайхан захирлын сард авдаг цалин нь 18 сая төгрөг. Эрхэм захирлын цалин Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 75 дахин их байгаа юм. Д.Баярсайхан захирал ажлаа авангуутаа өмнөх долоон захирлыг халж өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлсэн.
Хуучин захирлуудын зарга Захиргааны шүүх дээр явж байна. Хэрэв тэд заргаа авбал Төрийн банкнаас ажлаас халагдсаны тэтгэмжээ бүгд авна. Тус банкны орлогч захирал Г.Тогтохбаатар, орлогч захирал Б.Энхсайхан, Эрсдэл хариуцсан захирал Б.Дэлгэрбаяр нар нь өмнөх засгийн газрын үед Төрийн банкинд таван сар ажиллаад халагдахдаа тус бүр 18 сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэмж буюу дунджаар нэг хүн 180 сая төгрөгийн ажлаас халагдсаны тэтгэмж авсан. Хэрэв заргалдагч захирлууд шүүх дээр ялалт байгуулбал ийм хэмжээний мөнгө Төрийн банкнаас авах нь тодорхой.
Өнөөгийн төрийн банкны захирлууд төрийнхнөөс хамгийн тансаг хэрэглээтэй нь. Ерөнхий захирал Д.Баярсайхан, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатар нар албан хэрэгцээндээ LEXUS-570 автомашин хөлөглөдөг. Ийм машины зах зээлийн үнэлгээ хэд билээ, дээр нь бензин, тос,сэлбэг,дугуй гээд явж өгнө.
Бүх зардал төрөс гардаг болохоор хэрхэн үрэн таран хийхийг захирлуудын чин зориг мэднэ. Аль ч банкныхны цалинг эмч ,багш нарынхтай харьцуулшгүй нь ойлгомжтой. Тэр дотроос Төрийн банкныхны цалинг юутай ч зүйрлэшгүй. Тэд төрийг ховх сорж байна. Төсөв мөнгө хэцүү байна гээд л байнга гоншигнож байдаг эрх баригчид ичиж амьдраач ээ.
Зөвхөн Төрийн банкны ерөнхий захирлын цалин нь 30 жил бага ангийн багш хийсэн 30 багшийн цалинтай тэнцэж байна. Цалин урамшуулал бол шилдэг ажилтнаа тогтвор суурьшилтай, үнэнч шударга ажиллуулах дархлаа тогтоох хөшүүрэг юмсанж. Гэтэл төрийн мөнгийг ямар ч хяналтгүй баруун солгойгүй цацаж байдаг Төрийн банкийг яаралтай хувьчлах ёстой. 100 хувь төрийн өмчит арилжааны банк Куба,Монгол хоёрт л байдаг гэж сонссон. Ийм гажиг үзэгдэл төрийн мөнгөөр бие биендээ тал засахад л хэрэгтэй солиорол юм.
Эмч,багш нарын ажил хаялт бол нэг л өдөр тэсрэх ёстой жам ёсны тэмцэл. Яагаад төрийн ажил хийж байж банкныхнаас нь хэдэн зуу дахин бага цалин авах вэ. Төрийн дарангуйлалд алийн бүр сөхрөн сөхчин зүтгэх вэ.
Багш нар Монголын ирээдүйг бүтээдэг хүмүүс. Эмч нар Монголын эрүүл мэндийг хариуцдаг хүмүүс. Тэднийг айлын шоовдор хүүхэд мэт байсаар энд хүрээд тэвчээр нь барагджээ.
Тэвчээрт хязгаар байдаг. Шударга ёсны төлөө тэмцэл үүнийг нотолж байна бус уу.
Н.Дөл

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

Со визны 5 саяийг 4 сараар байршуул гээд 3 сар болгоод мөнгөө авахаар хугацанаас өмнө цуцалсан гээд хүүнээс нь ажиллаж бдаг юм билээ иргэдээ шулаж бгаа хүмүүс шүү дээ
Нийгэм чи хүний зовлонгоор цадах болоогүй юу.
багш нар ганц сая төгрөгийн цалинтай болох гэж тамаа зулгааж бхад хэдэн саяар цалин авдаг хүмүүс санаа нь зовохгүй бна уу. Монголд төр бгаа юм бол эд нарын цалинг багш эмч нарт хувааж өгөөч
ямар гээчийн тусгай хувь зачатай хүмүүс ийм их цалин авдаг бнаа