“Хазаар цэцэгсийн дуулал” гэх содон нэртэй дэлгэцийн бүтээл уран бүтээлчдийн хөөр баяр, кино урлагийн акулуудын ерөөл дунд мэндэлж, үзэгчдийн хүртээл болоход бэлэн боллоо.
“Жигүүр Гранд” групп продюсерлаж, ЭКО телевизийн бүтээсэн “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК “Гэгээнтэн” кино театрт 9-р сарын 11-нд нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд “Эко телевиз”-ийн ерөнхий захирал Б.Халиунаа, МУСГЗ Гүрбазар, УГЗ Н.Ганхуяг шог зураач, зохиолч, сэтгүүлч А.Амарсайхан, МУГЖ Ж.Лхамхүү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Кино урлагийн асуудал хариуцсан зөвлөх, жүжигчин, продюсер Н.Оргил, кино найруулагч Д.Золбаяр/Том Золоо/ нарын хүндтэй зочид хүрэлцэн ирж, уран бүтээлчдэд баяр хүргэж, амжилт хүссэн юм.




Нээлтэд хүрэлцэн ирсэн зочдын сэтгэгдлээс хуваалцъя.
“Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Улаан эрэг”, “Огцом эргэлт” зэрэг ОАК-ны зохиолч А.Амарсайхан: “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-ны хамт олонд баяр хүргэе. Энэхүү киноны танилцуулгыг үзэхэд байгаль орчны асуудлыг хөндсөн зөв зүйтэй, цаг үеэ олсон хүмүүст бодрол, сэрэл өгсөн бүтээл байх болов уу гэж хүлээж байна. Олон ангит кино Монголд маш хурдацтай хөгжиж байна. Телевиз бүр ОАК хийж, залуучууд ч хүч түрэн орж байгаа нь өрсөлдөөн бий болж, цаашлаад бүтээлүүд нь чанаржиж Монголын ОАК тун удахгүй шинэ түвшинд гарна гэж итгэж, хүлээж байна.

МУГЖ Ж.Лхамхүү: ЭКО телевизийн хамт олон эх дэлхий байгалиа хамгаалах сэдэл өгсөн “Хазаар цэцэгсийн дуулал” хэмээх сайхан уран бүтээл бүтээсэн явдалд баяр хүргэе. Миний шавь жүжигчний 3-р дамжааны оюутан Б.Ёндонжамц энэхүү бүтээлд оролцон тоглож, олон ангит киноноос жүжигчний гараагаа эхэлж буйд бахархууштай байна. Киноны нэгдүгээр ангийг үзээд цаашлаад маш сонирхолтой үзэгдлүүд өрнөх нь гэж хүлээж байна. Мөн Эрдэнэтийн хүүхэд, залуучуудын театрын найруулагч СТА Ц.Баярмагнай, “Мандухай сэцэн хатан” киноны Мянхай буюу СТА Д.Төмөртогтох, СТА Г.Ганхүү гээд мэргэжлийн чадварлаг уран бүтээлчид тоглосон нь сонирхол татаж байна. ЭКО телевизийн хамт олонд цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

“Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-ны зохиолч С.Цэрэндаваа /D.N.K/ нээлтийн үеэр энэ бүтээлээ “Орчин цагийн үлгэр” хэмээн онцолсон юм. Тэрээр тус киноны “Тунадас”, “Дөлгөөн мөрөн”, “Хазаар цэцэгсийн дуулал” дуунуудын үгийг бичиж, “Тунадас” дууг мөн дуулжээ. Үзэгч олноос ихээхэн магтаал сонсож байгаа эдгээр уран бүтээлийн хөгжмийн продюсероор Титэм” хамтлагийн дуучин, ая зохиогч, продюсер Л.Тайванбат, хөгжмийн зохиолчоор О.Хүрэлбаатар нар ажиллаж, дуучин Б.Энхсайхан “Дөлгөөн мөрөн”, СТА Б.Баярцэцэг “Хазаар цэцэгсийн дуулал”, Замбалгарав, Bebe, D.N.K нар “Тунадас” дууг олны хүртээл болгоод буй.

Киноны гол дүрд СТА Д.Төмөртогтох, Ц.Баярмагнай, МУГЖ Д.Гүрсэд болон залуу жүжигчин Э.Монголжин, М.Бат-Эрдэнэ, У.Энхжин, Б.Ёндонжамц, Б.Хунцэнгүүн нар тогложээ. Булган аймгийн Хангал сумын үзэсгэлэнт Хялганат тосгонд өрнөсөн “Хазаар цэцэгсийн дуулал” киног үзэгч Та бүхэн Univision, Skymedia болон Look TВ-ээр 9-р сарын 20-нooс хүлээн авч үзэх боломжтой юм байна.














Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
