Зєрчлийн тухай болон Зєрчил шалган шийдвэрлэх тухай хууль батлагдан 2017 оны 07 дугаар сарын 01-ний єдрєєс мєрдєж эхэлсэнтэй холбогдуулан гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, хуулийн этгээдэд хамааралтай єєрчлєлт, түүний хэрэгжилтийн талаар Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын ахлах байцаагч Н.Дуламсүрэнгээс тодруулга яриа авсанаа хүргэе.
Зєрчлийн тухай хуульд танай байгууллагын эрхлэх чиг үүрэгтэй холбоотой зєрчлийг шийдвэрлэх талаар хэрхэн тусгасан бэ? Шинээр батлагдсан хуулиуд нь өмнө мөрдөж байсан хуулиас юугаараа ялгаатай талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Зєрчлийн тухай хууль батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний єдрєєс хүчин төгөлдөр мєрдєгдөж эхэлсэнтэй холбогдуулан Гадаадын иргэний эрх зїйн байдлын тухай хуулийн 42 дугаар зїйлд заасан захиргааны арга хэмжээ ногдуулж байсан нь хїчингїй болж, Зєрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.13-т зааснаар “гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.2, 16.3, 16.4 дүгээр зүйлд заасан зөрчил”-ийг шалган шийдвэрлэхээр хуульчилсан.
Дээрх заалтуудыг дэлгэрүүлбэл, Зөрчлийн тухай хуулиар торгох, баривчлах, эрх хасах гэсэн 3 тєрлийн шийтгэлтэй байна. Торгох шийтгэлийн хэмжээ нь тооцооны нэгжээр хэмжигдэх бєгєєд 1 тооцооны нэгж 1000 тєгрєгтэй тэнцїї байхаар хуульчилсан. Зєрчил гаргасан гадаад иргэнийг 10-2000 тооцооны нэгжээр, хуулийн этгээдэд зєрчлийн хугацаанаас хамааран 10 тооцооны нэгж болон тїїнээс дээш нэгжтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгохоор байгаа. Мєн зарим тєрлийн зєрчилд оногдуулах торгуулийн хэмжээг тодорхой зааж єгсєн. Тухайлбал: Зєрчлийн тухай хуулийн 16 дугаар зїйлийн 2-т “Гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлээгүй бол хүнийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”. Харин олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар визгїй зорчдог орны иргэд хуульд заасан хугацаанд бїртгїїлээгїй бол Зєрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зїйлийн 1.1-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгуулна зэргээр тодорхой зааж өгсөн байгаа.
Зєрчлийн тухай хуульд зєрчил їйлдэж, шийтгэл хїлээх хїн нь 16 насанд хїрсэн, хэрэг хариуцах чадвартай байна. Зєрчил їйлдсэн 16-18 насны хїний хувийн байдал, зєрчлийн шинж, зєрчил їйлдэгдсэн нєхцєл байдлыг харгалзан шийтгэлээс чєлєєлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор шинэ зохицуулалт хуульд орсон.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар захиргааны шийтгэл ногдуулж байх үед торгуулийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тодорхойлогдож, хамгийн багадаа 240 мянган тєгрєгєєр торгуулж байсан бол шинэ хуулиар зєрчил гаргасан хоногоор торгох шийтгэлийн хэмжээ тодорхойлогдож байна. Єєрєєр хэлбэл, визийн болон оршин суух зєвшєєрлийн хугацаа хэтрїїлсэн, оршин суух зєвшєєрлєє хуульд заасан хугацаанд аваагїй 1 хоног зєрчил гаргасан тохиолдолд 10 тооцооны нэгж буюу 10 мянган тєгрєгєєр торгохоор болсон гэсэн їг юм. Зарим тєрлийн зєрчилд тухайлбал, хуулийн этгээдийн бїртгэлийн журам зєрчсєн їйлдэлд оногдуулах торгох шийтгэлийн хэмжээ нь ємнєх хуульд заасан хэмжээнээс єндрєєр тогтоогдсон тул энэ тєрлийн зєрчил гаргахаас уригч хуулийн этгээд зайлсхийх хэрэгтэй.
Мєн хєрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хил орчмын нутаг дэвсгэрт зорчих бичиг баримтаар зєвшєєрснєєс бусад нутаг дэвсгэрт зорчсон, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль болон Чєлөөт бүсийн тухай хууль зөрчсєн їйлдлїїдэд манай байгууллагын хяналтын улсын байцаагч шийтгэл оногдуулахаар болсон.
Шинээр Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх хууль батлагдсантай холбоотойгоор Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон уу?
Гадаадын иргэний эрх зїйн байдлын тухай хуулийн 34 дїгээр зїйлийн 34.2.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу тухайн гадаадын иргэнийг Монгол Улсаас гарах, гарахыг түр түдгэлзүүлэх тухай шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр байгаа бол” гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлэх тухай шийдвэрийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга холбогдох байгууллагын саналыг үндэслэн гаргахаар хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл гадаад иргэнийг улсын хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх, түдгэлзүүлснийг хүчингүй болгох эрх гагцхүү хуулиар манай байгууллагад л хадгалагдаж байна.
Гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, хуулийн этгээд юуг анхаарвал зохих вэ? Эрх, үүргээ сайн мэдэхгүйгээс зөрчил гаргах тохиолдол их байдаг?
Гадаадын иргэн, тэдгээрийг уригч хүн, хуулийн этгээд нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх ёстой. Хэрэв дээр дурдсан хуулийн хэм хэмжээг зөрчвөл Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл хүлээхэд хүрнэ. Цаашлаад зөрчил даамжирвал Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авна.
Хэрэв торгох шийтгэл хүлээхээр болвол хуулийн этгээд зөрчил шийдвэрлүүлэх тухай албан хүсэлт, хуулийн этгээдээс хууль ёсны төлөөлөгчид олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зөрчилд орсон гадаадын иргэн тус бүрийн баримт бичгийн хуулбар, Зєрчил гаргасан гадаадын иргэн, тїїнийг уригч хїн нь зєрчил шийдвэрлїїлэх тухай єргєдєл, хїсэлт, зөрчилд орсон гадаадын иргэн тус бүрийн баримт бичгийн хуулбар, уригч иргэн нь Монгол Улсын иргэн бол иргэний цахим їнэмлэхний хуулбар зэргийг тус тус бїрдїїлж, зєрчлєє шалган шийдвэрлїїлнэ.
Гадаадын иргэнийг зєрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөгөө мэдээлэл авах, зөрчил гаргасан өргөдөл гомдлыг хэрхэн гаргах вэ?
Зєрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол, мэдээлэл гаргагч нь холбоо мэдээллийн бїхий л хэрэгслийг ашиглан хїсэлтээ илэрхийлэх боломжтой. Иргэдийг энэ боломж бололцоогоор нь хангах зорилгоор зарим нэгэн техникийн шинэчлэл хийж, утсаар иргэдийн мэдээллийг хїлээн авч байна. Гомдол, мэдээлэл гаргагч нь хуульд заасан єєрт хамаарал бїхий мэдээллийг їнэн зєв єгч, асууж тодруулах шаардлагатай мэдээлэл болон гадаадын иргэдтэй холбоотой зєрчлийн мэдээллийг 7575-1882 дугаарын утсаар єгч болно. Харин зөвлөгөө болон нэмэлт мэдээллийг 1800-1882 дугаарын утсаар авах боломжтой.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
