Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Ахмет Язал Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн мэндчилгээг уламжлаад хоёр талын харилцаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Турк Улсын Ерөнхийлөгчид хариу талархал илэрхийлээд “Турк Улс арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн их туршлагатай. Монгол бол ХАА-н орон. Далан сая толгой малтай” гээд хоёр талын хооронд арьс шир боловсруулах үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэх санал дэвшүүлэх бодолтой байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Ахмет Язал уг саналыг Туркийн Ерөнхийлөгчид уламжлахаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхоны хөндийн Түрэгийн үеийн хөшөө дурсгал болон Налайхын орчмын мэргэн Тоньюкукийн хөшөөг түшиглэн Туркийн талаас аялал жуулчлал нэмэгдүүлэх боломжтой хэмээлээ.
Элчин сайд үүнтэй санал нэг байгаагаа тэмдэглээд “Turkish Airlines”-ын нислэгийг эрчимжүүлбэл зөвхөн эдийн засгийн хувьд бус, аялал жуулчлал хөгжүүлэхэд түлхэц болно гэдгийг тэмдэглэв. Энэ талаар 9 дүгээр сарын сүүлээр Зам тээврийн хөгжлийн яамтай зөвлөлдөх уулзалт хийх юм байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
