Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр сургуулийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Тус сургуулийн шинэ байрны нээлтэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон бусад албаныхан, сургуулийн удирдлагууд, багш, сурагчид оролцов.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургуулийн барилгыг өргөтгөн шинээр барьснаар суудлын тоо 10680-аар нэмэгдсэн. Өнгөрсөн хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэдэг 31 сургууль байсан бол энэ тоог өнөөдрийн байдлаар таваар буулгасан. байгаа. Цаашид энэ тоог бууруулах чиглэлээр ажилласаар байна. Мөн нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хороо бүрийг цэцэрлэгтэй болгох зорилт тавьсан. Үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2016 онд 26 хороо цэцэрлэггүй байсныг энэ онд 23 болгож бууруулж чадлаа. Ерөнхийдөө боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлхийн тулд бидний нэн тэргүүний хийх ёстой ажил бол сургуулийн байр, суудлын хүртээмжийг сайжруулах явдал юм. Тиймээс энэ чиглэлд илүү анхаарч ажиллах болно” хэмээн нээлтийн үеэр онцоллоо.
Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуулийн байр 2013 онд бие засах өрөөнүүдээсээ эхлэн нурснаар тус сургуульд сургалт явуулах боломжгүй болж багш, сурагчдаа дөрвөн сургууль руу тараан, өнөөг хүртэл хүндхэн нөхцөл байдалтай хичээллэж байсан юм. Бага болон 3-5 дугаар ангиуд “Шавь” цогцолбор сургуульд, 6, 7, 9-12 дугаар ангиуд 92, 8 дугаар анги нь 53 дугаар сургуульд хичээллэж байсан билээ. Харин тус сургуулийн 1500 хүүхдийн хүчин чадалтай шинэ байрны барилгын ажил дуусч, өнөөдөр ийнхүү нээлтээ хийв. Уг сургуулийн байрыг ашиглалтад оруулснаар “Шавь” цогцолбор сургууль гурван ээлжээс гарч, 92, 53 дугаар сургуулийн ачаалал буурлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
