Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд Эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Эко сургууль хөтөлбөр нь Байгаль орчны менежментийн систем ISO 14001 стандартад суурилсан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэдэд хүргэж, тэдний оролцоог нэмэгдүүлэх замаар байгаль орчинд ээлтэй, зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой олон улсын хөтөлбөр юм.
Тэгвэл Эко сургууль хөтөлбөрийн сургалтыг “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” төрийн бус байгууллагаар дамжуулан 2 дахь жилдээ ийнхүү зохион байгуулж байна. Тус төрийн бус байгууллага нь Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-гийн гишүүн бөгөөд Олон улсын эко сургууль хөтөлбөрийг Монгол Улсад албан ёсоор хэрэгжүүлэгч үндэсний оператор байгууллага юм.
Түүнээс гадна 2017 онд Нийслэлийн 2 дүүрэг (Сонгино хайрхан, Баянзүрх), 11 аймгийн (Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Орхон, Булган, Ховд, Дундговь, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ) нийт 64 сургууль, 4 цэцэрлэг олон улсын эко сургууль хөтөлбөрийн сүлжээнд шинээр элссэн.
Мөн 2017 оны 4, 5-р сард зохион байгуулсан Эко сургууль хөтөлбөрийн анхан шатны сургалтад 64 сургууль, 4 цэцэрлэгийн 680 орчим хүн оролцож, Дэлхий нийтийн тогтвортой хөгжил, Монгол Улсын ногоон хөгжлийг дэмжигч тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаанд суурилсан “Сургуулийн орчин” сэдвийн хүрээнд сургуулийнхаа гадаад, дотоод орчинд үнэлгээ хийх арга зүйд суралцсан. Тэгвэл 9-р сарын 7-28-нд анхан шатны 2 дахь сургалт зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтаар Байгаль орчны мэдээллийн сан, газарзүйн мэдээллийн системийг ашиглан орон нутгийн төлөв байдлын мэдээлэл цуглуулах, орон нутгийн хөрс, орчны судалгаа хийх арга аргачлалыг эзэмшиж байна. Үүний дараа анхан шатны 3 дахь сургалтыг явуулах бөгөөд 2017 оны 10-р сарын 15-30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Цаашид дунд болон ахисан түвшиний сургалтууд 2 жилийн турш үргэлжлэн, тухайн сургуулийн санаачилга, үйл ажиллагааны тасралтгүй, тогтмол байдлыг дэмжин ажиллана.






Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
