Манай гариг хүний санаанд оромгүй сонин содон зүйл,байгалийн ур хийц гээд нууцлаг юмаар дэндvv баян. Өнөө хэр шинжлэх ухаан нууцад нь нэвтрэх гэж зорьж буй тайлагдашгүй урлан “үзмэр”-ийн нэг нь Пасха арал. Номхон далай дунд оршдог,эх газраас хэдэн мянган бээр алслагдсан энэ арал дээр аварга том хөшөөнүүд нууцаа хав даран дүнхийж байдаг. Аварга том хөшөөнүүдийг хэдэн мянган жилийн өмнө хэн босгов. Мэдээж, тэр үед өнөөгийнх шиг техник, өргөгч кран, зөөх машин трактор гэх мэт огт байсангүй. Гэтэл яаж босгов гэдэг оньсого хэвээр байв. Энэ хєшєєнvvд єнєєдєр Пасха арлын бэлгэ тэмдэг болжээ. Аралд янз бvрийн хэлбэртэй хөшөө зуу зуугаараа бий. Зөвхөн Рано Раруку галт уулын эргэн тойронд 800-гаад хvн хєшєє байдаг аж. Нарийхан урт толгой бvхий уг хөшөөнүүд хоорондоо тун адилхан. Зарим нь босоо, зарим нь хэвтээ, зарим нь бvтэн, заримынх нь зєвхєн толгой ил бусад бие нь шороонд дарагдчихсан байдаг. Мохай гэх хєшєєнvvдийн єндєр 2-10 м бєгєєд хамгийн хvнд нь 83 тонн жинтэйг эрдэмтэд тогтоожээ. Эртний хүмүүс ийм олон хөшөөг ямар зорилгоор бvтээв,урлаг уу,сүсэг бишрэл үү гэх мэт олон асуулт хариу нэхдэг. Өрнийн судлаачид далайн дундах, энэ арлын оршин суугчид анх хаанаас яаж ирснийг илүү сонирхдог аж. Поленизээс ирсэн байж магадгүй гэдэг учир нь поленизчууд далайн олон арлуудаар тарж суурьшсантай холбоотой. Их далайн дунд торойсоор байх Пасха аралд хэдэн арван тн жинтэй аварга чулуун хөшөөнүүдийг хэн босгосныг Дейвисийн Калифорнийн их сургуулийн судлаачид тогтоосон байна. Эрдэмтэд тус нутаг дэвсгэрийн хөгжлийн оргил үед амьдарч байсан оршин суугчдын тоог гаргаад хүний чадавхи, хөгжлийн түвшин нь нийт аралд асар том хөшөөнүүд босгох боломж олгосон байна гэсэн дүгнэлт гаргажээ. Өчнөөн жил уйгагүй судалсны үр дүнд эрдэмтэд 900 гаруй хөшөө байдаг домогт Пасха арлын нууцыг тайлсан байна. Дейвисийн Калифорнийн их сургуулийн эрдэмтэн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Пасха арал дахь соёл иргэншил нь хүний үлэмж чадавхи, хөгжингүй нийгмийн хэвшилтэй байсан ажээ. Тийм учраас өнөөг хүртэл дэлхийн мянга мянган эрдэмтдийн сонирхлыг татсаар байгаа асар том хөшөөг хийж, суурилуулж чадсан байна. Хөшөөнүүдийг босгох үед Пасха арлын хүн ам ойролцоогоор 17 мянга орчим байсныг эрдэмтэд дурджээ. Тэд гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдмал нөхцөлд аж төрж байсан атал аварга хөшөөнүүдийг босгосон нь гайхалтай. Пасха аралд хөдөө аж ахуйн эдлэн газар шавхагдаж, омог хоорондын дайн эхэлснээс болж энэ нутагт оршин тогтнож байсан эртний соёл иргэншил мөхсөн гэж эрдэмтэд дүгнэжээ.
Н.Дөл


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
