Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон далайн баруун бүсийн захирал Шин Ян-Су 2017 оны 09 сарын 25-27-нд хооронд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхэнд өнөөдөр ноён Шин Ян-Сүг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзлаа. Ноён Шин Ян-Сү Монгол улсад 7 жилийн дараа дахин ирж байгаа юм.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ: Манай улсад 7 жилийн дараа дахин ирж байгаад баяртай байна. “Монгол Улсын Засгийн газар ДЭМБ-ын тууштай дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг. Монгол улсын засгийн газар эрүүл мэндийн тогтолцоог олон улсын өндөр хөгжилтэй орны жишигт хүргэх, тусламж үйлчилгээ авч байгаа иргэнээ дагасан санхүүжилтийг бий болох талаар чухал ач холбогдол өгч ажиллаж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийн даатгалын тухай хууль шинээр боловсруулж 2030 он гэхэд хэрэгжүүлэх Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу тогтвортой хөгжилд хүрэх тодорхой алхмуудыг манай улс хийж байна. Энэхүү хамтын ажиллагааны стратеги нь бидний хамтдаа хийх ажлыг удирдан чиглүүлж, уг үзэл баримтлалын дагуу нийт Монголчуудын эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ.Мөн Монгол орон даяар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж 40-65 насны иргэдийн 40 гаруй хувь оношилгоо эмчилгээнд хамрагдаад байна. Цаашдаа 2020 онд бүх насны иргэдээ элэгний В,С вирүсийн амжилттай үргэлжилж байгааг онцоллоо.
Ноён Шин Ян-Сү : Монгол улсад айчлан дахин ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд Монгол улсын засгийн газар бүх нийтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийг зорьсон стратегийн хүчин чармайлтыг бодлого болгон хэрэгжүүлж байгаад баяр хүргэлээ. Мөн орон даяар Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж 40 гаруй хувьтай байгаа нь дэлхийн бусад оронд байгаагүй өндөр хувь гэдгийг онцлоод, 2020 гэхэд Элэгний С вирүсгүй улс болох зорилтод хүрэхэд бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдлээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
