Улсын хэмжээнд энэ оны эхний найман сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 783 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 152-оор бурсан үзүүлэлт юм гэж ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээллээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш гэр бүлийнхэндээ агсам согтуу авир гаргаж, дарамт учруулсан 1329 хүнийг баривчилж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд хамруулсан байна. Эдгээр иргэдээс 98 хувь нь дахин зөрчил гаргаагүй аж. Энэ бол зөвхөн нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн баримт юм.
Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд “Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил үйлдсэн бол 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна” гэж заасан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйлд “Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх /107, 108/ утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэ төрлийн гэмт хэргийн 86.5 хувь нь гэр, орон сууцанд буюу хаалттай хаалганы цаана үйлдэгддэг. Тиймээс иргэд энэ талаарх мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлэх нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
