Удахгүй аравдугаар сарын 1-нд тохиох Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа өнөөдөр (2017.09.29) хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн байсан, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан нийт 80 гаруй ахмадтай юм.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлээд, уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, урт нас удаан жаргалыг ерөөлөө. Тэрбээр энд хэлсэн үгэндээ “Манай УИХ-ын дэргэдэх Ахмадын хорооны гишүүдийн 60 гаруй хувь нь АИХ, УБХ, УИХ-ын гишүүн байсан бөгөөд орчин цагийн Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үндэс суурийг тавилцсан, нийгмийн шинэ харилцааны эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэхэд гар бие оролцож, мэдлэг боловсрол, оюун ухаан, зүтгэл хөдөлмөрөө зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд байдаг юм. Тиймээс УИХ-ын Тамгын газар та бүхэнтэйгээ байнгын холбоотой байж, Ахмадын байгууллагаа ямагт тусалж дэмжихийг хичээдэг. Өнгөрсөн нэг жилийн дотор манай ахмадуудын дотроос 10 шахам хүн төрийн одон, медалиар шагнагдаж, 3 хүн гавьяат цол хүртсэн байна.
2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Их Хурал жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ахмад настны нийгмийн хамгаалал, халамжийг сайжруулах чиглэлд Улсын Их Хурлаас онцгой анхаарч ажилласан. “Ахмад настны тухай” хуулийг шинэчлэн баталж, ахмадууддаа “Насны хишиг” хүртээж эхэлсэн. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргасан. Зорилтот бүлгийн 100 гаруй мянган ахмадуудад хүү, шимтгэлтгүйгээр гурван сар хүртэлх хугацааны тэтгэврийг зээлээр олгож байх эрх зүйн орчин бүрдсэн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж 1.0 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан. Цаашдаа энэ хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлнэ. Ахмадуудын маань хуримтлуулсан туршлага, чадавхийг залуу, хойч үеийнхэнд өвлүүлэхэд онцгой анхаарна. Өнөөдөр Засгийн газраас 2018 оны төсвийн төслийг өргөн барих гэж байна. Энэ төсвийн төсөлд ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зориулж 162.5 тэрбум төгрөг суулгасан байгаа. Тэтгэврийг нэмэхдээ бага тэтгэврийг арай ахиу, өндрийг нь бага хэмжээгээр нэмье гэсэн бодлогыг Засгийн газар барьж 2018 оны төсвийн төслөө боловсруулсан. Энэ нь улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж авч байгаа арга хэмжээ юм” хэмээн онцоллоо.
Дараа нь ахмадуудаа төлөөлөн Монгол Улсын гавьяат эдийн засагч, Ардын Их Хурлын дарга асан Ж.Гомбожав үг хэлэв. Тэрбээр хүлээн авч, хүндэтгэл үзүүлж буйд нь УИХ, Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийлээд “Монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөх, олон нийтийн хүсэн хүлээж буй бодлого, шийдвэрийг цаг алдалгүй гаргаж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон талаар манай ахмадууд санал бодлоо нэгтгэж, намайг хэлж өгөөрэй гэсэн юм” гэв. Энэ хүрээнд шинээр байгуулагдах Засгийн газрын гишүүдийг нэр хүнтэй, мэдлэг чадвартай хүмүүсээр бүрдүүлэх, болж өгвөл “дан дээлтэй” байлгах, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн болон Монголбанкинд гарсан зөрчил, оффшор тойрсон асуудлуудыг яаралтай нэг мөр шийдвэрлэх, шүүх засаглалын үйл ажиллагааг сайжруулах, нутаг орон минь эзэнгүй шахам болж, харийнхан эзэн суухад хүрээд байна гэсэн ард түмнийхээ үгийг сонсож, арга хэмжээ авах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхдээ нийгмийн бүх төлөөллийг хамруулах, Үндсэн хууль батлалцсан 200 гаруй хүний үгийг заавал сонсох ёстой гэж тэрбээр хэллээ.
Хүндэтгэлийн уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга П.Цэрэн болон албаны бусад хүмүүс оролцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
