Өнгөрсөн онд “Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2016” эдийн засгийн анхдугаар чуулга уулзалтыг ОХУ-ын Новосибирск хотноо зохион байгуулсан. Тус арга хэмжээнд монголын талаас чухал ач холбогдол өгч УИХ, Засгийн газрын гишүүд, орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, урлагийн мастерууд, шилдэг тамирчид, чөлөөт бүтээлчид бүхий нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцсон.
“Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2016” чуулга уулзалтаас гарсан саналуудыг цаашид хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс ээлжит чуулга уулзалтыг 2017 оны 10 дугаар сарын 2 – 4-нд Улаанбаатарт зохион байгуулахаар болсон. Арга хэмжээг угтаж 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Калашников С.В тэргүүтэй төлөөлөгчид хэвлэл мэдээллийнхэнд зориулж чуулга уулзалтын талаар мэдээлэл өгөв.
“Монгол, Оросын хамтын ажиллагаа – 2017” чуулга уулзалтын хүрээнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн, орон нутаг болон хилийн бүсийн хамтын ажиллагаа, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарын хамтын ажиллагаа, аж үйлдвэр болон барилгын салбарын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дугуй ширээний уулзалт, семинаруудаас гадна хоёр улсын хамтарсан спортын болон соёлын арга хэмжээ тус тус зохион байгуулагдана. Чуулга уулзалтад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Засгийн газрын төлөөлөл, мөн бүс нутгийн удирдлагууд оролцохоор төлөвлөж байна.
Түүнчлэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны анхны бизнес форумыг энэхүү эдийн засгийн чуулга уулзалын үеэр зохион байгуулна.
Чуулга уулзалтыг зохион байгуулах нь Монгол, Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг баяжуулан цар хүрээг тэлж, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
