Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан өсвөрийн шатарчдыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтад УИХ-ын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, шатрын их мастер Ц.Батчулуун, өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт сурагч Д.Батсүрэн, хүрэл медальт сурагч Б.Тэнүүнболд нар оролцлоо.
Энэ жил өсвөрийн шатарчин хөвгүүд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, амжилт дүүрэн байгааг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр нар танилцуулсан юм.
Өнгөрсөн 9 дүгээр сарын 16-26-ны өдрүүдэд Уругвай Улсын Монтевидео хотноо болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөвгүүдийн 14 насны ангилалд Монгол Улсын тамирчин Д.Батсүрэн шалгарч алтан медаль хүртжээ.
Мөн 9 дүгээр сард Бразиль Улсад болсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөвгүүдийн 8 насны ангилалд Б.Тэнүүнболд хүрэл медалийн эзэн болсон байна. Эдгээр нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хөвгүүдийн авсан анхны алт, хүрэл медаль гэдгээрээ онцлог юм. Үүний өмнө 2014 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчин мөнгөн медаль хүртэж байжээ. Ингэснээр Монгол Улсын өсвөрийн шатарчин хөвгүүд дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл гэсэн цогц медальтай болж байгаа юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтад оролцогчдод амжилт хүсч, Монгол Улсад шатрын спорт хөгжиж байгаа тухай болон шатарчдын амжилтын талаар ярилцлаа.

Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
