Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.10.05) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 20 минутад эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Үдээс өмнөх чуулганы хуралдаанаар хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгчид, Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулж, тайлбар өгсөн.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, Д.Сарангэрэл, Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Ч.Улаан нарын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс 2017 оны төсвийн тодотголд эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэх шаардлагатай байгаа талаар байр сууриа илүүтэй илэрхийлж байв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав, “Багш, эмч нарыг цалинг 20-30 хувь нэмэхэд ойролцоогоор 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай байх шиг. Гэтэл төсвийн тодотголд урсгал зардалд 105 тэрбум төгрөг зарцуулахаар суулгасан байна. 2017 оны төсвийг батлахдаа урсгал зардлын асуудлаа нэг мөр суулгах ёстой байсан шиг санагдана. Энэ мэт урсгал зардлын мөнгөөр л багш, эмч нарын цалин, урамшууллыг нэмэх боломж байна” гэж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, “Улсын Их Хурлын гишүүн бүхэн эмч, багш нарын цалин, урамшууллыг нэмэх гарц, боломжийн талаар ярьж байна. Миний хувьд эмч, багш нарын цалинг нэмэхдээ ажлын үзүүлэлт, чанартай нь харьцуулж нэмэх шаардлагатай гэсэн байр суурьтай байдаг. Хэн сайн ажилласан нь өндөр цалин авдаг зах зээлийн жишигрүү шилжмээр байна” гэж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Төсвийн тодотголд концессийн эргэн төлөлтөд 140 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай гэснийг эргэн хармаар байна. Үүний оронд 40 хувьд олгож байгаа хүүхдийн мөнгөний хүрээг тэлж 60,80 хувьд олгох шаардлагатай байна гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Төсвийн тодотгол гэдэг төсвөө сайжруулахыг хэлдэг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард бид төсвийн тодотгол хийгээд сайжруулж чадаагүй, одоо ч сайжирсан юм алга. Төсвийн алдагдал нь 2,7 их наяд төгрөгтэй гарсан байхад 900 тэрбум төгрөгийн орлогыг сайшааж, зарцуулах тухай ярих нь сайн үзэгдэл мөн үү гэх зэргээр гишүүд байр сууриа илэрхийлж байлаа.
Ийнхүү Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, УИХ-дахь намын бүлгүүдэд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
