Өвөл айсуй. Хүйтний түрүүчээр өглөө оройдоо утаа үнэртэж эхэлжээ. Аргагүй дээ, айлууд нүүрсээ галлаж байгаа. Тэднийг нүүрс түллээ гэж адлах эрх хэнд ч байхгүй. Гэр хорооллынхон өвөлжин нүүрстэй ноцолдоно. Тэд утаа гаргахгүй гээд өвлийн хүйтэнд осголтой биш. Сүүлийн 20 шахам жил Улаанбаатарынхан утаанд мэнд гарах гэж амьсгал боогдон үхэхийн даваан дээр хаврын хавсаргатай золгодог болсон.
1990-ээд оноос хөдөөгийнхний хот руу чиглэсэн их нүүдэл Улаанбаатар хотыг утаажуулах гол шалтгаан болсон. Тэд амьдрал хайж, ажил олдох болов уу хэмээн их хотыг зорин ирээд хотын захаар суурьшсан. Хөөрхий тэд улаан зам дээр л арай эсгий гэрээ барьсангүй. Дөрвөн уулыг маань эзлэн орой дээр нь ч ханаа дугуйлсан. Улаанбаатар түүхэндээ ийм их утаанд баагилтан харлагтан амьдарч байгаагүй,харин одоо хотын иргэн бүр утаанд дасаж буй. Утаанаас сална гэдэг нь ядуусаа төвийн халаалттай орон сууцанд оруулснаар л шийдэгдэх учиртай юмсанж. Гэтэл сүүлийн 20-иод жилд манай ухаант дарга нар утаагүй зуух, утаагүй түлш,коксжсон нүүрс,цахилгаан халаалт,шөнийн тариф гээд юу эсийг сэдэв. Өвөлжин дэмийрсээр 300-гаад тэрбум төгрөгийг халааслахыг нь халаасалж,салхинд хийсгэхийг нь хийсгэж дуусгав. Үнэндээ утаа нь багассангүй.
Хэрэв тэр 300 тэрбум төгрөгөөр гэр хорооллоо барилгажуулсан бол утааг багасгаж болох байлаа. Энийг долоон буудлын Долгор эмээ ч хэлнэ. Өнгөрсөн хугацаанд утааны асуудлыг шийднэ,ор мөргүй арилгана,цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалуулна гэсэн сэдэвтэй хурал, чуулган, үзэсгэлэн, бичиг цаас, шийдвэр тогтоол хэдэн машин дүүрсэн. Үе үеийн эрх баригчид утааг арилгана гэж төсвөөс мөнгө гаргуулан ганцаарчлан эсвэл багаараа нийлж хувааж идээд хагартлаа баяжаад амар сайхандаа жаргасан даа.
Ойрмогхон утаанаас салах тухай ярьж эхлэв. Энэ жил 10 хувь бууруулна,17.5 тэрбум төгрөг зарцуулна ч гэх шиг арай даруухан ярих шинжтэй. Утаагаар дарга ч амьсгална,цэрэг ч амьсгална. Баян хоосон хэнийг ч утаа ялгахгүй. Бүгд утаагаа залгиж,хахаж цацаж өвөлжин зүдэрнэ. Өнгөрсөн хэдэн жилд хотын хүн болгонд хорт утааны баг олгох, салхин сэнс байгуулах, дархан цаазат Богд уулыг сэтлэх, хүн бүрийг сүүний нормтой байлгах гэх мэтчилэн хошин шог гэмээр янз бүрийн арга хэмжээ авах тухай яригдсан. Хүүхдээ хөтөлж битгий яв,тэвэрч үүрч яв гэсэн хууль арай гаргасангүй. Уг нь бол утааг арилгах цорын ганц арга нь ядуурлыг л арилгачих ёстой юм гэдгийг эрдэмтэн мэргэд, учир мэдэх хүмүүс хэлээд л байгаа. Үүнийг дарга нар мэдэхгүй биш мэдэж байгаа,гэвч үл тооно. Хэрэв утааг устгачих юм бол тэдний хувааж цохьдог төсвийн мөнгө алга болж утаа нэртэй дээд зэргийн ашигтай бизнес нь дампуурна шүү дээ. Монголын ядуурал дээдсүүдийг тэжээж баян дээр нь баян болгодог болохоор утааг арилгахыг хурган дарга нараас авахуулаад эрхэм дээдэс бүгд мэднэ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа “утааны асуудал миний сэтгэл зүрхэнд байдаг” гэж урнаар жиргээд гуравхан сая хүнийхээ элгийг хөшөөх дөхсөн. Монголчуудын итгэл найдварыг өвөртөлж сонгогдсон шинэхэн Ерөнхийлөгч,Ерөнхий сайд нар минь хэзээ мөдгүй нүүгэлтээд ирэх утааг хэрхэн болгоож байдаг юм бол доо. Хөөрхий ард түмэн чинь утаагаараа амьсгалах бол гарцаагүй,харин хахаж үхчихгүй шиг өвлийг барахсан гэж залбирч суугаа шүү.
Н.Дөл

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
