Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Яажшүүхэн өвлийг давна даа гэх зовиур утаа “идэж” яваа хүн болгоны толгойны өвчин болсоор удав. Харин мөнгөтэй бийлэгжүү хүмүүст утаа зовлон биш. Тэд эхнэр,хүүхдүүдээ аваад аль цэвэр агаартай улс рүү нисээд явчихдаг болжээ. Аялал жуулчлалын компаниудын судалгаагаар, утааны улирал эхэлснээс хойш сард 400 гаруй хүн зөвхөн агаар амьсгалахын тулд Хайнань,Тайланд,Сингапур, Бали,Вьетнам руу нисчээ. Утаанаас 7-10 хоног дайжихад нэг хүний зардалд 4-6 сая төгрөг зарцуулах тооцоотой. Ийм мөнгө дугаар хорооны иргэн Дулмаагийн халаасанд байх уу.
УИХ-ын гишүүд, бэл бэнчинтэй эрхмүүд шиг уушгаа хүчилтөрөгчөөр цэнэглэх хувь хүн бүрт заяасангүй. Агаарын чанарын алба гэж утааны чанар,орц найрлагыг судалдаг хэдэн хүмүүс энэ жилийн утааны хорт чанар зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-5 дахин их байгаа тухай байсхийгээд л зарлах юм. Тэр судалгаа нь тэгээд өвөлжин уушиг нь ёолж яваа хүмүүст ямар тус хүргэдгийг бүү мэд. Төрөөс цалин өгөөд байхыг бодоход их хэрэгтэй ч юм шиг.
Өнөөдөр тэр байгууллагыг Улаанбаатарын агаарын чанар алба гэснээс хорны чанар шалгах хороо гэвэл илүү зохино. Тэдний судалж байгаагаар,100 айл,баруун дөрвөн зам, гурав,дөрөв дүгээр хороолол гэх мэтчилэн хэдэн цэгт хүн байтугай адгуус тэсэхийн аргагүй аймшигтай байгаа бололтой юм. Гэтэл тэнд хүн амьдраад, хүүхдүүд тоглоод л байгаа байхгүй юу.Хэрэв хяналт,шалгалтынхан ажлаа өөдтэй хийдэг бол дугуй шатааж дулаан өвөлждөг ТҮЦ, зам дагуухь дугуй засварын газрууд хар утаа олгойдуулахаа болино. Хотын утаанд хордож байгаа хүмүүс хэдий хүртэл үйл тамаа эдлэхийг барин тавин хэлэх гэж зүтгээд байгаа хотын дарга,Ерөнхий сайд хоёрыг буруутгаад яалтай. Уг нь Монгол Улсын иргэн аюулгүй тайван орчинд амьдрах эрхтэйг Үндсэн хуулиар баталгаажуулсан.
Гэтэл Улаанбаатарынхны тэр эрх аль хэдийнэ утаанд замхарсан. Дэлхий дээр бид нар шиг утаанд хахаж цацан зовж байсан өчнөөн улс цэвэр цэмцгэр болсон туршлагыг дарга нар судлаад байна л гэдэг. Хэдий хүртэл судлах,хэдийд туршлагыг нь аваад агаар үзүүлэхийг бүү мэд. Энэ янзаараа бол бүгдээрээ багтарч мэднэ. Амар мэнд онд орох ийм арга байна. Хотын бүх хүнийг утааны цагаар цэвэр агаарт гаргая. Зардлыг төсөвт суулгаад өгчихвөл ямар санагдаж байна,Ерөнхий сайд аа.
Тэр мөнгөөрөө үр хүүхдээ дагуулаад Хайнаньд хэд хонож, уушгаа цэвэрлээд,тархиа сэргээгээд ирэг. Тэгэхгүй бол бага насны хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар доройтдог гэнэ. Үүнийг Монголын утааг үнэрлээд, судлаад буцсан гадаадын эрдэмтэд хэлсэн юм шүү.
Хэрэв хүчилтөрөгчийн дутагдлаасаа гарах боломж олдвол би ч бас Хайнань руу явъя,хүчилтөрөгч авъя. Хотын утаанаас дайжиж амьдардаг өнгөтэй,мөнгөтэй хүмүүс Номхон далайн эрэг дээр жаргаж байхад бусад нь амралтынхаа өдөр Хандгайтад очоод агаар амьсгалаад ирэх боломжгүй байна. Тийшээ очих унааны мөнгөгүй,дулаан хувцасгүй хүн зөндөө байна. Байдал хяналтаас гарчихсан байхад ядуу ард түмнээ хохь чинь гээд орхих уу. Эсвэл утааны дархлаа суулгах уу.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

irgend helehed mongol hun haana amidraha uuruu shiiddeg ym haana amidarha chamar zaalgahgui hotiinhon soeltoi bj chadaj bga yu
Утааны вакцин олдох болов уу
Baliar hognuud…..
HUDUUNII MALUUGIIG HUUGUUD YAVUULAACH…UTAA BITGII HEL MINGOL ULSIIG SUIRUULJ BAINA.TEDNIIG GEGEERUULJ BAIJ HOT RUU ORUULDAG BOLMOOR YUM BAINA…
yana daa ene utaa uneheer gamshigiin deed tsegt hurchee 76 gishuud utaanii esreg hiij bgaa zuil bna uu mash yaraltai arga hemjee abah heregtei bna
mani metiin jiliin orlogoor agaar amisgalchih yum bna l da