2017 оныг байлдан дагуулсан, үзэгчдийн сэтгэлд нийцсэн уран бүтээл бол “Про стар” филмийн “Сайн аав” уран сайхны кино гэж дуу нэгтэй хүн бүр хэлнэ. Тэгвэл “Сайн аав” киноны уран бүтээлчид буюу “Про стар” филмийн уран бүтээлчид 11-р сарын эхэнд цоо шинэ уран бүтээлээр үзэгч та бүхэнтэйгээ учран золгох аж. Уг бүтээл нь “Залуу мөрдөгчид” адал явдалт кино нэртэйгээр алдрай бяцхан хүүхдүүдэд маань үзэх юмгүй боллоо гэж кино шүүмжлэгч, алтан үеийнхний жинхэнэ хүлээлт болж байгаа юм. Хүүхдүүдэд сургамжтай, үлгэр дуурайлал үзүүлэхүйц киног бүтээж байна гэж уран бүтээлчид нь ам гарч байсан удаатай. Уг киноны продюсераар “Про стар” филмийн захирал С. Чулуунтогтох ажилласан бол найруулагчаар нь “Сайн аав” киноны зохиолч, найруулагч С. Бүжин гэх бүсгүй ажиллаж, МУГЖ Н.Нэргүйбаатар, МУСТА Ж. Буянтөгс нар болон Сайн аав киноны Д. Амаржаргал, гол дүрийн Д. Энхжин, Б. Хачиун, Э.Индра мөн жүжигчин Д. Энхбат нараас гадна олон чадварлаг шинэ залуу жүжигчид тоглосон байна.
“Залуу мөрдөгчид” МУСК-г хийх болсон гол зорилго, шалтгааныг ноён С.Чулуунтогтохоос тодруулбал:
Монголд өнөөдөр хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхүйц агуулга бүрэн утгаараа хараахан хийгдэж чадахгүй байна. Учир нь хүүхдийн кино төдийлөн ашиггүй байдаг учир ихэнх кино компани, продюсерууд төдийлөн эрсдэлтэй гэж үзэж уг төрөл жанрын кино ховор хийдэггүй юм. Харин хэн хүүхдийн кино, хүүхдийн уран бүтээл рүү орж байна вэ гэвэл хүүхдүүдийнхээ ирээдүйд нь санаа зовсон, тэдэнд ямар нэгэн байдлаар дэмжлэг тусалцаа, боловсролыг нь дээшлүүлчих юмсан гэсэн чин эрмэлзэлтэй хүмүүс л үүнийг бүтээж байна. Манай баг хамт олон тэдний л адил.
“Залуу мөрдөгчид” МУСК маань олон хүүхдүүдэд хэрхэн зөв нөхөрлөх, аливаа асуудлыг ул суурьтай яаж шийдвэрлэх, дэл сул ярианд итгэх нь ямар үр дагавартай байдаг, харилцааны соёлын талаарх, мөн цаашид хэрхэн хувь хүн болон хүмүүжих зэрэг олон ач тустай кино болсон. Цөөн үгээр хэлбэл, кино урлагаар дамжуулан хүүхдийн хүмүүжилд, сэтгэхүйд яаж нөлөөлж болдгийг харуулах зорилготой. Бид киногоо БСШУСЯ-ны Сайд удирдах албан тушаалтай хүмүүс үзэж энэ тал дээр цаашид анхааран ажиллаасай гэж хүсэж байгаа. Тиймээс бид киноныхоо нээлтийн урилгаа илгээнэ гэж бодож байна. Мөн тэрээр бидний хийсэн бүтээлийг эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ирж үзээрэй. Хүүхдүүдэд тань юу дутагдаж байгааг та энэ киноноос мэдрэх болно гэсэн юм.
Ингээд албан бус киноны интрог хүргэж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
