Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг шинээр томиллоо. Шинээр томилогдсон сайд нар өнөөдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.
Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН;
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ажлаа хүлээн авлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шадар сайдын албыг Монгол төрийн туршлагатай түшээд хүлээлгэн өгч байна, ерөнхий сайдын орлогчийн ажлыг нэр төртөй, хариуцлагатай сайн авч явж чадна гэдэгт эргэлзэхгүй байна гээд ажлын амжилт хүслээ.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ерөнхий сайд бид хоёр 24 жилийн өмнө танилцснаас хойш баг болон ажиллаж байна. Ард түмэнд амласан амлалт бий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ. Сонгогчдынхоо итгэлийг дааж, өгсөн үүрэг даалгаврыг захирах, захирагдах ёсны дагуу хариуцлагатай гүйцэтгэх болно гэлээ. Ажил хүлээлцэхэд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд байлцлаа
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР;

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ажлаа хүлээн авлаа. Ажлаа өгч байгаа Ж.Мөнхбат шинэ сайдад Монгол улсын Засгийн газрын ачааны хүнд, ар талыг үүрч явдаг ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд баяр хүргэе гээд ажлын амжилт хүслээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариу талархал илэрхийлээд, өнгөрсөн хугацаанд танхимын зарчмаар ажиллаж, хүнд хүчир албыг нэр төртөй, амжилттай хашиж ирсэн танд баярлалаа. Ажлын амжилт ерөөе гэв. Тамга хүлээлцэхэд ЗГХЭГ-ын газар, хэлтсийн дарга нар байлцлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.БАТ-ЭРДЭНЭ;

Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ сайд асан Д.Ганбатаас үүрэгт ажлаа хүлээн авлаа. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга П.Ариунболд, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Даажамба нар байлцаж, яамны тамгаа хүлээн авсан сайдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар шинэ сайд болон яамны хамт олонд хандан Монгол улсын ерөнхий сайд танхимын гишүүддээ сахилга хариуцлагатай, дэг журмыг тогтоон зөвхөн хуулийг мөрдөж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг үүрэг болгосныг уламжлаад үүнийг ЗГХЭГ-ын даргын хувиар хатуу шаардаж ажиллана гэдгээ анхаарууллаа
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн;

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайд асан П.Ганхүүгээс тамгаа хүлээн авлаа. П.Ганхүү Дулаанхан уулын өврөөс 3 дахь сайд Монгол улсын гал голомтыг сахихаар томилогдож байна, энэ хүндтэй үүргийг нэр төртөй биелүүлэхийг ерөөгөөд ажлын амжилт хүслээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ 28 жилийн дараа хөдөлмөрийн гараагаа эхэлсэн газраа ирж байна. Дуудлага байх, хувь заяа байх. Мэргэжлийн байхын төлөө хариуцлагатай ажиллана. Өмнөх засгийн газрын гишүүдээс хамгийн сайн ажиллассан сайдаар П.Ганхүү сайд, яамны хамт олон нэрлэгдэж байсан. Тиймээс Монгол улсын гал голомтыг сахиж байгаа баг хамт олныхоо мэргэжлийн ур чадварт итгэж байна. Ард түмнийхээ хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллана гэдгээ илэрхийллээ. Тамга хүлээлцэхэд ЗГХЭГ-ын газар,хэлтсийн дарга нар байлцлаа
Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ;

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэгээс тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Сайд асан А.Цогцэцэг Д.Сарангэрэл сайд энэ салбарт шинэ хүн биш. УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллах явцдаа Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр идэвхитэй ажилласаар ирсэн. Цаашид энэ салбарын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ажиллаж чадах хүн гэдгийг тодотгоод ажлын амжилт хүслээ.
Тамга хүлээлцэхэд МУ-ын сайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон ЗГХЭГ-ын газаар,хэлтсийн дарга нарын төлөөлөл байлцлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ;

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогтоос тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо. Тамга хүлээлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогт хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яам олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Туршлагатай, чадвартай сайд ирж байгаа учраас энэ эрчийг алдахгүй яамныхантайгаа гар сэтгэл нийлж ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд салбарт хийж гүйцэтгэсэн ажлыг өндрөөр үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүсч, УИХ-ын түвшинд С.Бямбацогт гишүүнтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “С.Бямбацогт өмнөх Засгийн газарт эрч хүчтэй, сайн ажилласан” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
