Эх үрсийн элч дуучин Ц.Амарбаяр буюу “Ноён Бондгор” нэрээрээ уран бүтээлээ туурвиж яваа залуу дуучин маань “Гэрээ цэвэрлэе” аяныг санаачлан Ховд аймагт аялан тоглолтоо хийж явна. Тоглолтын баг өөрийн тусгай тоног төхөөрөмж, 9 хүний бүрэлдэхүүнтэйгээс гадна “Фокус захидал” продакшн, “Тэгш нийгэм” Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа ажээ.
Сүүлийн мэдээллээр энэ аянд тус аймгийн Мянгад сумынхан нэгджээ. Тэрбээр цаг үргэлж шинийг эрэлхийлж, сайн үйлсийн аяныг санаж сэдэж эхлүүлж явдгийн нэг нь энэ “Гэрээ цэвэрлэе” юм. Аяныхаа хүрээнд эх болсон байгаль дэлхийгээ хайрлах, хоггүй цэвэр цэмгэр байлгахад олон нийтийн анхаарлыг хандуулж, байгальд хаягдсан хог хаягдлыг цэвэрлэхэд дуугаараа төдийгүй өөрөө идэвхийлэн оролцож явна. Түүний энэ аялан тоглолтыг орон нутгийн удирдлагууд дэмжин оролцож байна.
Дуучин маань аялан тоглолтынхоо явцад үндэсний үйлдвэрлэлээ өөрийн хэмжээнд дэмжиж явна. Тухайлбал, очсон аймаг, сум бүрийнхээ үйлчин бүсгүйчүүдийн урласан дээл хувцсыг худалдан аваад орой тоглолтынхоо үеэр таарах хүнд нь эргүүлэн бэлэглэж байна. Өөрөөр хэлбэл нутгаас нь худалдан аваад эргүүлж нутгийнханд нь шингээж байна гэсэн үг. Түүний хувьд хөдөө орон нутгийн үзэгчдийг дуу хөгжмөөр баясгаад зогсохгүй, тэдний сэтгэл зүрхэнд нь хүрсэн үгийг хэлж захьж яваа нь талархууштай. Тэрбээр мөнгөн дэвсгэртийн тооны их багыг гэхээсээ илүүтэй сүлдтэй талыг нь дээдлэн хүндэлж яваарай, авсан цалингаараа гадаадын импортыг тэтгэх бус дотооддоо, нутагтаа аль болох шингээхийн чухлыг сануулж яваатай таарав.
Зарим уран бүтээлчид хөдөө орон нутагт тоглолт хийж явах үеэрээ заал танхимаа дүүргэхийн тулд гар утас бэлэглэнэ, гадаадад аялуулна гэхчлэн худлаа амалдаг ёс суртахууны доройтол олонтаа ажиглагддаг. Харин “Ноён Бондгор”-ын хувьд заал танхимыг үзэгчдээр дүүргэхдээ бус зориод ирсэн тав, арван хүнийхээ сэтгэлийг дүүргээд гаргахыг илүүд үздэг тухайгаа онцолсон нь буй. Ийм эерэг хандлагын хариу нь очсон аймаг сум бүрийнх нь тоглолтын танхим үзэгчдээр дүүрэн, алга ташилт, халуун сэтгэлийн талархал дүүрэн “Гэрээ цэвэрлэж” явна, дуучин маань.





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
