БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Соёл урлагийн газар хамтран “Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн үр дүнг хэлэлцэх “Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт 2017 оны 10 дугаар сар 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү уулзалт нь Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийн төслийг танилцуулах, төслийн хэрэгжилтийн явцад хүрсэн ололт амжилт, тулгарсан сорилт бэрхшээл, авсан сургамж зэргийн талаар салбарын мэргэжилтнүүдэд ойлголт, мэдээллийг түгээх зорилготой юм.
Зөвлөлдөх уулзалтад БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин Сан Кюн, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг, ЮНЕСКО-ийн олон улсын шинжээч Дэсмонд Хью, 21 аймгийн соёлын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Мөн уулзалтын үеэр “Соёлын илэрхийллийн олон төрөл зүйл- Урлагийн эрх чөлөө” фото зургийн уралдааны ялагчдад шагнал гардуулсан юм.
Уралдааны тэргүүн байрыг Б.Баторгил “Шивнээ” зургаар, Дэд байрыг Г.Өнөболд “Untitled” зургаар, Гутгаар байрыг Н.Цолмон “Бүжиг” зургаар тус тус хүртлээ.
Уг уралдаан нь Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенцийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хувь хүн, бүлэг, хамт олон үзэл санаагаа үгээр болон дүрсээр чөлөөтэй илэрхийлэхийг дэмжих зорилготой зохион байгуулагдсан болно.
Соёл, Урлагийн Газар / Culture and Art Authority




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
