МУГЖ Цэндийн Цэнд- Аюуш таалал төгслөө

2017 оны 10-р сарын 26 өдөр, 10 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
22730480_1342229292552328_389524190924311586_n

МУГЖ Цэндийн Цэнд- Аюуш 2017 оны 10 дугаар сарын 25 нд таалал төгслөө. Тэрээр 1935 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ.
Ц.Цэнд-Аюуш нь 1954 оноос хүүхдийн театрын жүжигчин, Монголын радио, МОНЦАМЭ-д нэвтрүүлэгч, “Монголкино” үйлдвэрт жүжигчнээр ажиллаж олон арван дэлгэцийн дүр бүтээж, орчуулгын кинонуудад гайхалтай дуу оруулсан авъяаслаг жүжигчин байлаа.
Үзэгч түмэн түүнийг “Нийслэл хүү” киноны “Ягаан Гажид”-ын дүрээр нь хүндэтгэн нэрлэдэг байсан юм.
Ц.Цэнд-Аюушийн бүтээсэн “Сэтгэлийн дуудлагаар” киноны Дэжид, “Нийслэл хүү” киноны Ягаан Гажид,”Өглөө” киноны Лхам,”Тамирын охин” киноны Норов,”Газрын жигүүр” киноны жижүүр,”Өнөр бүл” киноны Гүндэгмаа зэрэг олон сайхан дүр, эелдэг нөхөрсөг зан төрх урлагт хайртай монголын үзэгч түмний сэтгэлд дурсагдсаар байх болно.

Ум сайн амгалан болтугай.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх