Та бүхэнд нэгэн төслийн талаар онцлон танилцуулах гэж байгаадаа баяртай байна. Энэ төслийг санаачлан хэрэгжүүлэгч Ц.Төмөрсанаатай ярилцлаа.
-Та төслийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хамт олон Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсролд хөрөнгө оруулах үүднээс энэ төслөө санаачлан хэрэгжүүлэхэд бэлэн болоод ажиллаж байна. Төсөл нь ЕБС-ийн хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгахад чиглэсэн төсөл бөгөөд өнөөдөр цахим орчин хөгжиж тэрийгээ дагаад хэрэглээ ихсэж үнэ хямдарч интернетийн хурд нэмэгдэж байгаа өнөө үед гэрээсээ дэлхийн хаанаас ч манай сайт руу ороод хичээлээ үзэх боломжтой юм. Тухайн цаг хугацаандаа хичээлдээ сууж чадаагүй, эрүүл мэндийн байдлаас болоод хичээлээсээ хоцорсон, хилийн чанадад амьдарч байгаа хүүхдүүд, сургуульд сурч чадахгүй байгаа, тухайн хичээлийн сэдвээ ойлгохгүй байгаа хүүхдүүд манай сайтыг ашиглан тухайн хичээлээ сэдэв тус бүрээр нь үзэх боломжийг олгох юм.
Манай сайт нь хэн бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс www.hicheel.mn гэсэн домайн нэртэй байх ба одоогийн байдлаар төслийн ажил хийгдэж байна. Төслийн давуу тал нь чадварлаг сайн багшаар заалгасан чанартай бичлэг хичээлүүдийг Монгол Улсын ЕБ сургуулиудад заагдаж байгаа хичээлийн програмын дагуу видео хэлбэрээр байршуулж байгаагаараа давуу талтай юм. Хэн бүхэн орж үзэж болно. Эцэг эхчүүд багш нар гээд л заримдаа бид хүүхдийнхээ хичээлийг давтуулахад хүндрэл гардаг шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтраад хичээлийг нь хийлгэх боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар нэг ангид 60 орчим хүүхэд суралцаж байгаа нь анги танхим болон ширээ сандлын хүртээмж муу зарим ангиуд нэг ширээнд бүр гурвуулаа сууж байгаа нь хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол үүсэх бас нэгэн шалтгаан болж байна. Манай сайт бүрэн ашиглалтанд орсны дараа бид заавал интернэт холболт шаардахгүйгээр хичээлээ үзэх боломжийг судалж нэвтрүүлэхийг хичээн ажиллаж байна.
Мөн төсөл нь хүүхдийн насны онцлогт тохирсон хүүхдийн анхаарлыг татахуйц өвөрмөц өнгө төрхтэй, хичээлүүдээ үзэхээс гадна гадаад хэл сурах, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх, тухайн хүүхдийг нийгэмд яаж зөв бие хүн болон төлөвших талаар олон олон шинэлэг зүйлсийг тусгаж байна
-Сайхан төсөл байна. Энэ том төслийг хэрэгжүүлэхэд багагүй хэмжээний төсөв гарч байгаа байх. Гадна дотны болон төрийн байгууллагаас дэмжиж байгаа зүйл бий юу?
-Тийм ээ, энэ том ажлын ард гарахад амаргүй л байна. Гэхдээ гэгээлэг сайхан ажил болохоор дуусгана даа. Санхүүжилтийн хувьд өөрөөсөө санхүүгийн асуудлаа шийдээд явж байгаа. Төрийн холбогдох яам болон хэд хэдэн байгууллагуудад хамтран ажиллах саналаа тавьж үзсэн боловч одоогийн байдлаар дорвитой шийдтэй хариу аваагүй л байна.
Ер нь бол бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсрол гэдэг бол бидний хамгийн их анхаарал хөрөнгө мөнгөө зарцуулж байх ёстой салбар гэж би боддог. Олон хэрэггүй төсөл, ажлуудад ихээхэн хөрөнгө зарж байгааг харахаар харамсалтай л байдаг. Харин саяхан ажлаа аваад байгаа Ц.Цогзолмаа сайд бодлогын хувьд дэмжиж ажиллах боломжтойгоо илэрхийлсэн.

-Та энэ төслийг яагаад хэрэгжүүлэх болсон бэ?
-Энэ санаа маань амьдралаас урган гарсан гэх үү дээ. Би бага байхдаа хоолой их өвддөг байсан тул долоо хоног болгон хичээлдээ явж чадахгүй гэрт эсвэл эмнэлэгт хэвтдэг байсан юм. Тэр болгонд эмчийн акт бариад хичээлдээ очдог байлаа. Өвдөж байгаад л ангидаа очихоор ангийнхан маань маш олон зүйлийг сурчихсан байдаг байсан. Гэртээ хичээлээ бие дааж сурах гээд номоо уншина хүүхэд болсон хойно сайн ойлгохгүй багшаасаа асуухаас айж эмээнэ, ангийнхнаасаа ичнэ. Ингэсээр олон олон сэдэв хичээлээс хоцрогдоод сүүлдээ сургуульд явахгүй дургүй болсон. Тухайн үед надад туслах эгч минь байгаагүй бол үнэхээр сургуулиасаа завсардан сургуульдаа явахгүй байх байсан болов уу. Гэхдээ би сурлагандаа сайн, хичээлдээ идэвхтэй хүүхэд байсан. Хоолойн өвчин намайг нэг хэсэг миний амьдралыг дарласан гэх юм уу даа.
Ер нь хүүхэд хичээлээсээ хоцрогдож, муу дүн аваад ирэхээрээ ангийн хүүхдүүдээсээ ичиж, даалгавраа хийж чадаагүйдээ багшаасаа айж эхэлдэг. Энэ нь даамжирсаар тухайн хүүхэд өөртөө итгэх итгэлгүй болж, бусдаас өөрийгөө тусгаарлах гэх мэт асар олон муу үр дагавартай юм шиг санагддаг. Хүүхэд бүр онц сайн сурах албагүй ч гэсэн ирээдүйд өөртөө итгэлтэй сайн сайхан бүхнийг хийж бүтээх хүсэлтэй монгол ёс заншиаа дээдэлсэн боловсрол мэдлэгтэй сайн иргэн болоосой гэж бодон энэхүү төслийг эхлүүлсэн юм.
-Танай төслийн хэрэглэгч тухайн хичээлээ яаж үзэх үү. Төлбөртэй юу?
-Манай сайт их энгийн www.hicheel.mn гэсэн хаягаар ороод бага, дунд, ахлах гэсэн хэсгээс бүрдэх юм. Жишээ нь: гуравдугаар ангийн хүүхэд байлаа гэхэд, тухайн хүүхэд өөрийн ангиа сонгоод үзэх гэж байгаа хичээл буюу монгол хэлний хичээлийг сонгоод тухайн хичээлийн аль нэг сэдвийг дарахад л хичээл нь видео хэлбэрээр багш заах юм.
Хичээл нь видео байхаас гадна гэрийн даалгавар бие даалт, жишээ гэх мэд зүйлүүдийг багтаасан байх юм. Дээрээс нь хүүхэд тус бүр харилцан адилгүй хичээлээ ойлгож авдаг болохоор тухайн хичээлээ давтан, давтан үзэж болохоор хийгдсэн байгаа. Төлбөрийн хувьд бараг төлбөргүй гэж хэлж болно. Гэхдээ энэ төслөө үргэлжлүүлэн улам сайжруулахын тулд зарим хичээл нь бага хэмжээний төлбөртэй байхаар тооцож байгаа.
-Танай төслийг яг хэдийнээс хэрэглэгч ашиглаж эхлэх боломжтой болох вэ?
-Манай төсөл санхүү, хөрөнгө мөнгө нилээн шаардлагатай төсөл л дөө. Гэхдээ бид энэ асуудлаа шийдээд явж байгаа. Одоогийн байдлаар хичээлүүдийн бичлэг хийгдээд явж байгаа, мөн байршуулах сайт болон IT талын асуудлууд бэлэн болсон. Удахгүй нээхээр ажиллаж байна.
-Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө та бүхний хийж байгаа ажилд тань амжилт хүсье.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
