-Цонхныхоо шилэн дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм заалт бүхий плакат наасан хоёр номерын автобусаар зорчин явахад зүс таних хүн цөөрсөн нь “Эрдэнэт” үйлдвэрийн ахмадууд гавьяаныхаа амралтад гарч тэдний залуу халаа хүч түрэн орж ирсэн бололтой. “Эрдэнэт”-ийн “зүрх” нь Баяжуулах үйлдвэр.
Үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа явагддаг төв цэг нь Нунтаглан баяжуулах хэсэг. Энэ хэсгийн үйл ажиллагаа өөр хоорондоо нягт уялдаатай. Нэгийг нь нөгөөгөөс салган ойлгох боломжгүй. Тусгай зориулалтын талбайд засварчид, гагнуурчид ээлжит төлөвлөгөөт ажлаа гүйцэтгэсээр. Тэдний угсарч засаж сэлбэсэн тоног төхөөрөмжийг кранчид байр байранд нь зөөвөрлөнө. Гурван шатны бутлуураар орсон хүдэр туузан дамжуургаар усны урсгал шиг тасралтгүй хөвөрсөөр тээрэмд нунтаглагдана. Хар ухаанаар бол уулнаас ирсэн том чулууг технологийн дамжлагаар оруулж энд 0,074 мм хүртэл нунтаглана гэсэн үг.
Тээрэмд нунтагласан хүдрээс хөвүүлэн баяжуулах технологиор зэс, молибдений баяжмалыг ялгана. Дараа нь зэс, молибденио салган шүүн хатааж савлан ачиж экспортод гаргадаг. “Эрдэнэт”-ийн үйлдвэрлэлийн технологийн процесс ийм. Энэхүү үйлдвэрлэлийн үйл ажиллагааны шат дамжлага бүрт тээрмийн болон насосны машинч,мастер, технологич,механикчид гар сэтгэл нийлж ажиллана. Энэ хэсгийн өндөр хариуцлагыг технологичид хүлээдэг. Тэд зэсийн металл авалтыг 86 хувь буюу хамгийн өндөр түвшинд барьж ажиллах ёстой. Зэс, молибденийн баяжмалын чанарыг стандартын дагуу 23,47 хувьд барих гол зорилготой. Хэрэв технологийн ямар нэг доголдлоос шалтгаалан баяжмалаа хаягдал уруу алдвал эргэн авах боломжгүй. Өчнөөн сая төгрөгийн алдагдал хүлээх эрсдэлтэй. Иймээс үйлдвэрлэлийн технологийн процессыг оновчтой тодорхойлж ажиллах нь технологичдын үндсэн үүрэг хариуцлага байдаг . Харин механикчид бол нунтаглан баяжуулах хэсгийн тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг хариуцна. Тоног төхөөрөмжийн ашиглалтыг уртасгахын тулд эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Тээрэм,насос,хөвүүлэн баяжуулах машин, өтгөрүүлэгч гэсэн үнсэн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг механикууд хариуцан хуваарийн дагуу засвар үйлчилгээ хийдэг.
Бид Бутлан тээвэрлэх хэсгийн тоног төхөөрөмжийн механикч Д.Бат-Эрдэнэтэй уулзахад: “Манай хэсгийнхэн насос, хөдөлгүүр хоёрын хатуу холбоосыг зөөлөн холбоосоор өөрчилснөөр 350 цаг ажиллах нөхцөл бүрдэж ажлын бүтээмж нэмэгдэн асар их эдийн засгийн хэмнэлт гаргасан. Өмнө нь хатуу холбоостой насос дунджаар 150 цаг ажиллаж байлаа.
Одоо бас нэлээн үр ашигтай нэг ажил санаачлан туршиж байна. Бидний зумьп гэж ярьдаг, материал хадгалах сав хоёр хуваарилах хайрцагтай. Нэг нь их урт. Үүнийг адил хэмжээтэй болгосноор их үр дүн гарахаар байгаа. Технологийн үйл ажиллагаанд гарсан хүндрэлийг арилгах зорилгоор ийм шийдэлд хүрч тоног төхөөрөмжийнхөө ашиглалтыг сайжруулах ажил хийж байна” гэв. Олны хүч оломгүй далай гэдэг. Ийн хөдөлмөрлөж яваа бүтээлч хамт олны экспортолсон зэс, молбидений баяжмал доллараар үнэлэгдэн улсын сан хөмрөгийг арвижуулсаар. Харин баялаг бүтээгчид маань маргааш тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэртээ зогсолтгүй ажиллана.
Т.БАТЧУЛУУН






Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
