Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарын ээлжит уулзалтыг 2017 оны 11 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут тэргүүтэй 25 гишүүн орны Элчин сайд, төлөөлөгчид оролцож байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Элчин сайд нарыг 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, гадаад бодлогын зорилтын талаар мэдээлэл өгөхийн сацуу Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа, Европын Холбооны хөгжлийн хамтын ажиллагааны хэрэгжилт, 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улс, Европын Холбооны хоорондын Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд гишүүн орнуудаас Монгол Улс руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцоно. Уулзалтын дараа Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээхтэй холбогдуулан “Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах, түүний эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо болон Европын Атомын Эрчим Хүчний Нийгэмлэг хоорондын хэлэлцээр”-т Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут нар гарын үсэг зурна. Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг Европын Холбоо болон түүний гишүүн орнуудад танилцуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Элчин сайд нарын уулзалтыг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн уулзалтын хүрээнд Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Засгийн газрын зарим гишүүд, Улаанбаатар дахь Олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчийн газруудтай уулзалт хийж байна.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзана
2017 оны 11-р сарын 02 өдөр, 08 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
