Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар хамтран зохион байгуулж буй “Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 11 дүгээр сарын 03-нд буюу маргааш ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 9 цагаас эхэлнэ.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь иргэдийн шилжилт хөдөлгөөний өнөөгийн чиг хандлага, сургамж, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, гадаадын иргэний эрх зүйн байдлыг зохицуулж буй үндэсний хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, холбогдох эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилготой юм.
Хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдаас гадна Монгол Улсын иргэд олноор оршин суудаг болон Монгол Улсад хамгийн олон иргэд нь оршин сууж буй Элчин сайдын яамдын төлөөллүүд оролцож, харилцан туршлагаа солилцон, тулгамдсан асуудлаа ярилцах юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
