Монгол хүн “Төрийн минь сүлд өршөө,өндөр төр минь өршөө” гэж залбирдаг. Төрийн ордонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Мөнхбаттай зуудаг нохой шиг хэмлэлдэв. Угаасаа манай эрхэм дээдэс төрийг хүндлэнэ гэдэг ойлголтгүй болсон. Их хурал дээр захын наймаачид шиг л хэрэлддэг болоод удаж буй. Төр бол эрхэм оршихуйн дээд. Тиймээс чаль ч улсын төрийн явдал эрхэмсэг байдаг болов уу. Манай эрх мэдэлтнүүдийн хувьд биеэ засаад гэрээ зас,гэрээ засаад төрөө зас гэдэг учиртай үг утгаа алджээ Монголын төрд биеэ засаад, гэрээ зассан хүн хэрэгтэй. Гэтэл ийм шаардлагад нийцсэн хүн хэр олон бол. Шилдгийн шилдэг улстөрч гэж өргөмжлөгддөг хүмүүс Төрийн ордноор дүүрэн байна. Үнэндээ шилдэг нь мөн үү биш үү гэдгийг ард түмэн мэднэ. Залуу үеийн улстөрчид хөрөнгө мөнгө ихтэй.ааг омог бүр ихтэй, ичих айх “булчирхайгүй” болжээ. Сонгууль болохоор “Намайгаа УИХ-д сонгоод өгөөч,эх орноо хөгжүүлэх тэр хүн чинь би байна. Та нарыг ядуурлаас гаргана,баян болгоно,жаргаана” хэмээх гоё гоё амлалтаар пологтуулах дөхнө. Горилогсод бие биеэсээ өрсөлдөн бэлэг, мөнгө тарааж арай л ууц шүүс,тавгийн идээтэй айл болгонд орж ирсэнгүй. Олны итгэлийг даах тамиртай,улстөрд бүрэн бэлтгэгдсэн, хариуцлагыг ухамсарласан, ёсзүйн хувьд төлөвшсөн залуусыг улс төр рүү орохыг зөвшөөрөх босго хэрэгтэй. Улс төрийн намуудын боловсон хүчний бодлого ядруухан байна. Хэн гэгч даргын цүнхийг хэн гэгч залуу аятайхан барьж явсан бэ, мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхдүүдээс хэнийг нь дарга болговол ашиг гарах вэ гэх мэтчилэн арилжааны шалгуур хоцрогдсон. Өнөөдөр Нямтайшир гуай шиг баян ч юм уу, насаараа Монголын улстөрд 20,30 жил сууриа бэхжүүлсэн өдгөө тэтгэвэрт суух нас нь хэтийдсэн хүмүүсийн хүүхдүүд сайд,дарга болж байна. Тэд өөрсдийгөө тулхтай улстөрч,туршлагатай төрийн зүтгэлтэн гэх мэтээр өхөөрдөн нэрлэдэг боловч яс юман дээр бол үе залгамжилсан хаанчлалд үр хүүхдээ хөтөлж яваа. Монгол төрийн босго намхан, шалгуур бяцхан бөгөөд зөвхөн хэдэн гэр бүлийнхэн эрх мэдлийг эзэмшдэг болсон. Даргын хүүхэд дарга болдог цаг юмсанж. Тэд хүүхдийнхээ дарга болох замыг засч хамгийн эхлээд төрийн байгууллага,яам,тамгын газарт гайгүй шиг албан тушаалд ажиллуулна. Дараа нь орон нутгийн сонгууль,УИХ-ын сонгуульд дэвшүүлнэ. Энэ бол дарга ангийхан залгамж үеэ бэлтгэдэг өчүүхэн жижиг баримт. Ер нь Монголын төрийг барилцах гэж байгаа хүн наад зах нь мэдлэг, боловсрол, ур чадвараар бэлтгэгдсэн, бие хүн, үзэл бодлын хувьд төлөвшсөн, мэргэжлийн баг хамт олонтой зөв ажиллах,удирдах удирдуулах ёсыг хүндэтгэн дагах соёлыг эзэмшсэн байх ёстой. Монгол Улсын төрийн язгуур, нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх, эх орны эрх ашгийг юу юунаас дээгүүрт тавьж чаддаг байвал төрд очоод баяжих гэж, “идэж,уух” гэж сандраад байхгүй болов у. Өнөөдөр ашиг сонирхлын зөрчилтэй,ёс зүйгүй улстөр Монголын төрд ноёрхож байна. Төрийн бодлого, шийдвэртээ ягштал хариуцлага хүлээдэг УИХ, Засгийн газрын гишүүд ховор байна. Төр баригчдад хариуцлага тооцох механизм бий болгож, олон нийт хяналт тавьдаг зарчим үгүйлэгдсээр он жилүүд улиран одсоор байна. их нь зүйтэй. Сонгууль дөхөөд ирэхээр янз бүрийн сэдвээр цэцэн юм ярьдаг хүмүүс олширдог. Тэд сонгогчдыг улс төрийн мэдлэгтэй болцгоо, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн хүчин, улс төрчийг сонгохдоо хариуцлагатай хандах хэрэгтэй гэх мэтчилэн сургаал номлох боловч нөгөө л сонгууль луйвардах бэлтгэлээ базааж байдаг. Сонголтоо хийхдээ аливаа нөлөөнд автаж болохгүй гэдэг мөртлөө бие биеэсээ өрсөн сонгогчдыг татах нууц ажиллагаагаа хэрэгжүүлж, ард түмнийг чангаас чанга тэврэн үнсэж “хөөрхийлнө”.
Монголын дарга нар эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж өмч хувьчлал руу орж ирсэн тэр үеэс хамгийн гунигтай үе эхэлсэн гэж ярьдаг. 2000 оноос засаг солигдох тоолонд “идэх” сонирхолтой хүмүүс өөрчлөгддөг болсон. Улстөр,ашиг сонирхлын том том бүлэглэл болон өргөжиж, эх орноо хуваан идэгчид яахаас ч буцахгүй тэмцэлдэж байна. Ард түмэн тэд нар шиг язартлаа баяжихыг мөрөөдөхгүй,зөвхөн амар тайвныг хүсч буй. Төрийн ордонд бугшсан бузрыг арилгах лам хувраг,идтэн шидтэн байна уу. Эрх мэдэлтнүүдийн бузар хэл ам, хэрүүл тэмцэл ард түмний хийморийг дордуулаад байна.
Н.Дөл

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

shariin shashin uhsenee chadah yum be? hudlaa dongosono l biz,eruus bid ouynii homsdol yos zuige bolsonii gai