Багш нар гурван сарын турш цалингаа нэмүүлнэ гэж тэмцсээр үр дүнд хүрч эхэлжээ. Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны ҮЭХ-ноос багшийн цалин нэмүүлэх асуудлаар мэдээлэл хийхдээ үүнийг онцлов.
Багшийн цалин нэмүүлэх түр хорооны зохицуулагч Ц.Мөнхтуяа ярихдаа, “Бид ямар ч байсан нааштай үр дүнгүүдийг гаргаж чадлаа. Багш нар 500 мянган төгрөгийн цалин аваад ядарч ажиллаж байна.
2017 онд цалингаа 50 хувь нэмүүлнэ гэсний хүрээнд гурван яамтай хэлэлцээр хийсэн. Өнөөдөр БСШУСЯ-наас багш нарт 2017 оны 11, 12 дугаар сард 516 мянган төгрөгийн урамшуулал өгч, бодит орлогыг нэмэгдүүлэхээр боллоо гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдлийг бид албан ёсоор багш нартаа хүргүүлнэ”гэв. Тэрээр багш нарын цалинг нэмэх ямар арга зам байгааг ярихдаа,“2018 оны нэмэгдлийн тухайд бид дахин хэлэлцээрт сууж, хамтран ажиллана. Ямар нэгэн аргаар багш, ажилчдынхаа цалинг нэмэгдүүл гэсэн ч цалин нэмж болохгүй бол урамшуулал маягаар бодит орлогыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй” гэв.
Өнөөдөр Монголын нийгэмд ажил хийж буй хүмүүсийн дундаж цалингийн судалгааг харахад, сард 400-700 мянга орчим төгрөг гар дээрээ авдаг юм байна. Зөвхөн багш нар хамгийн багыг аваад ихийг хийгээд тэгсэн атлаа ядуу зүдүүгийн туйлд хүрчихээд байгаа юм биш гэдгийг төрийн ч бай хувийн ч бай байгууллагад ажиллаж буй бүгдээрээ мэднэ. Өдөр шөнөгүй гэмт этгээдийн араас нойр хоолоо умартан хөөцөлдөж явдаг цагдаа, хүний амь насны төлөө тангараг өргөсөн эмч нар, төрийн нэрийн өмнөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гээд бага,дунд тушаалын ажилтнуудын цалин багш нарынхаас бага уу гэхээс их биш. Яаманд ажилладаг санхүүгийн ажилтан,нягтлан бодогчид 600 мянган төгрөгийн цалинтай байдаг юм билээ.
Дээд тушаалын албан хаагчид,сайд, дарга нарын цалин өөр. Сургуулийн тухайд захирал хамгийн өндөр цалинтай. Тэгээд бас цалингаас гадуур орлого сайтай. Хэрэв тийм биш бол зөвхөн цалингаараа тансаг гэхэд тансагхан амьдрах боломж бий юу. Бас тэгээд гавьяатаар шагнуулна. Багш нарын арми олуулаа. Олноороо нийлээд чанга дугарсаар засгийг буулт хийхэд хүргэж байгаагаа тэгтлээ баяр баясгалантай мэдэгдэх хэрэггүй байх. Өнөөдрийн шавь багачуул та нарыг харж байгаа. Тэдэнд ямар үлгэр дуурайл, ёс зүй үзүүлж байгаагаа эрхбиш бодвол сайнсан. Хожмын өдөр ямар хүмүүсийг нийгэмд бэлдэж байгаагаа анзаарахад илүүдэхгүй байх. Цалингаа чамлаад босоод ирье гэвэл Монголын ажиллах хүч ямар ч шаардлага тавьж муйхарлаж чадна. Тэд яагаад ийм алхам хийхгүй байна гэвэл улс орны халаас нимгэн,дээдэс томчуул учраа олохгүй мунгинаж байгааг ойлгох ухамсар,ёс суртахуун нь тэднийг “хүлээд” байна. Яг үнэндээ бол багш нар өдөржин сургууль дээр байх нь ховор. Өдөрт 3-5 цагийн хичээл заана,зарим өдөр бие даалт гэх мэт сул цаг ихтэй.
Нормт цагаасаа илүү заавал илүү ажилласан цагийн хөлс авдаг. Хүүхдэд давтлага өгөхдөө ч мөнгөөр л өгдөг. Энэ мэтчилэн ярьвал их юм хэлж болох. Багш нарт цалин нэмүүлнэ гэж жагсаж цуглахаас өөр зорилго алга уу. Хүүхдийн төлөө дуу хоолой нь сонсогдохгүй юм. Хот хөдөө хаана ч бага ангийнхны цүнх “чулуу” чихсэн юм шиг хүнд байгаа. Үүнийг стандарттай болгох арга байна уу. Гэрийн даалгаврын стандарт байна уу. Багш нар дөнгөж сургуульд орсон нялх балчруудыг дур дураараа даалгавраар ядрааж байна. Энэ мэтчилэн сургуулийн үйл ажиллагаа,сургалтын чанар,багш нарын ёс зүй харилцааны асуудал,хүнд суртлын талаар гээд санаа зовох юм их байгааг харах нүд байна уу.
Өнөөдөр багш болгон 516 мянган төгрөг авна,бас дахиад авна гээд их л маадгар байна. Болж байна гэж бодож байна уу. Дөнгөж оюутны ширээнээс багш болсон залуу боловсон хүчин, насаараа боловсролын байгууллагад ажилласан ахмад багш,өндөр цалин зөөлөн суудлаасаа холдож чаддаггүй тэтгэврийн нас нь яваад өгсөн захирал бүгдээрээ энэ мөнгийг авах уу. Ганц хоёр жил багшилсан багш 30 жил багшилсан нас өндөр багшийн хооронд ялгарах юм байдаггүй юм уу. 55 тэрбум төгрөгийг бүгдээрэнд нь май авцгаа гээд буяны хоол шиг тараагаад өгчихөж болох уу. Үүнийг засаг төр ч анзаарахгүй гэж үү. Арай дэндүү даварч байгаа биш үү.
Я.Манлай

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

урьд багш нар багш шиг байжээ. миний эцэг, эх бичиг үсэг мэдэхгүй учир сургалтанд огт оролцдоггүй байсан юм. гэтэл одоо багш нар хүүхдээ давтуулж хичээлийг зааж өгсөнгүй гэх болж. урьд хүүхдийн хүмүүжлийн асуудал бол бүх нийтийн хэрэг байсандаа. гэтэл зүггүйтэж дэггүйтэж байгаа хүүхдэд иргэд үг хэлэх эрхгүй болж. гологдол бүтээгдэхүүн гаргавал төлөх эсвэл гологдолыг өөрөө заавал засдаг байсан гэтэл сургалтын гологдол гаргасан багш хариуцлага хүлээх биш төлбөртэй давтлага гэдгээр мөнгө олох хэрэгслэл болгож байгаа нь нууц биш. багш нарын цалин хангамжийг дээшлүүлэх асуудал бол төрийн үүрэг гэдэгтэй санал нэг байна. төр нь ч гэсэн багш нь ч гэсэн үүргээ биелүүлээсэй
tsalin baga ni ch baga um aa,gehdee ingej habtgairuulan nemne gej uy baidgiin,ajilsan jil,gargasn vr dvn chadvaraar ni nemeh heregtei
Багш нар ачаалал их байна. Сургууль барьж өгөөч сургалтын чанараа сайжруулмаар байна гэвэл арай өөр байх байлаа. Та нарын сургасан хүүхдүүдийн ЭЕШ дүнг харахад маш хангалтгүй байдаг. Сайн багш байгаа ч сурагчдаасаа доор сэтгэхүйтэй нь олон болжээ. Сурагчид та нараас ичиж байна.