Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2017 оны 11 сарын 01-нээс 11 сарын 24-ний өдрүүдэд улсын хэмжээнд татвар төлөгчийн тооллогын ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү татвар төлөгчийн тооллогын зорилго нь Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 01, 02 дугаар албан даалгавар, татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны зорилт, “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”, ”Нийслэл хотын албан татварын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангаж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн байршлыг тодорхойлоход оршино.
Энэ удаагийн тооллого нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулж буй цэг дээр биечлэн очиж тоолон, тухайн татвар төлөгч хичнээн байршилд үйл ажиллагаа явуулж байгааг тодорхойлж буйгаараа онцлог юм.
Цаашид тооллогын явцад цуглуулсан мэдээллийг ашиглан татвар төлөгчийн үйл ажиллагааны байршлын зураглалыг татварын албаны хэмжээнд цахим хэлбэрээр харах, үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэнэ.
Аймаг, нийслэл, дүүргийн татварын албад нь өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа татварын албанд бүртгэлтэй болон бүртгэлгүй татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, түрээслэгч, хувь хүн, хуулийн этгээд, төсөвт болон төрийн бус байгууллага, салбар, төлөөлөгчийн газар, сан, сууц өмчлөгчдийн холбоо, төлөөний газар, бизнесийн үйл ажиллагаа явуулж төлбөрийн баримт олгох үүрэг бүхий цэгийг татвар төлөгчийн тооллогод хамруулж, байршил харуулах зураглалыг сум, баг, хороо, байрлаж буй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж байгаа үл хөдлөх эд хөрөнгө болон ажлын байр бүрээр, харилцагч татварын албаны харьяалал харгалзахгүй тоолно.
Иймд татвар төлөгчийн тооллогод хамрагдахын тулд дараахи бичиг баримтыг ажлын байрандаа бэлэн байлгаж, татвар төлөгчийн тооллогод идэвхитэй хамрагдан хамтран ажиллахыг хүсэж байна.
Тооллого явуулахад шаардагдах бичиг, баримт: Үүнд:
- Аж ахуйн нэгж, байгууллага бол
× Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ
× Удирдлагын иргэний үнэмлэх
× Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
× Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
× Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
× Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
× Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
- Хувь хүн бол
× Иргэний үнэмлэх
× Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
× Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
× Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
× Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
× Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
- Төвлөрсөн зах, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний төвд байрлах татвар төлөгч бол
× Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ
× Удирдлагын иргэний үнэмлэх
× Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
× Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсүүлэгч болон түрээслэгчийн гэрээ
× Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ
× Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ
× Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
