
Хорвоо ертөнцийн юмс үзэгдэл бүхэн хүнд ухаарал, хайр, гомдол, харууслыг бэлэглэдэг. Шинэхэн зүйлсийг хүлээн авсан хэн бүхэн сониучирхаж хүлээн авдаг. Өвлийн улирал эхлээд удаагүй хүмүүс хүйтнээс уйдаж амжаагүй байна. Яг л үүний адилаар кино сонирхогчид маань “Сайн аав” киноноос уйдаж амжаагүй байтал “Про стар” фильм “Залуу мөрдөгчид” хэмээх нэгэн цоо шинэ хүүхдийн киног бүтээн үзэгч түмэнд хүргэхэд аль хэдийн бэлэн болжээ. Уг киноны нээлт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 15-нд 18 цагаас “Тэнгис кино театр”-т болох юм. Киноны продюсераар “Про стар” филмийн захирал С.Чулуунтогтох ажилласан бол “Сайн аав” киноны зохиолч, найруулагч С.Бүжин хэмээх залуухан бүсгүй найруулсан юм.

Хүүхдийн хүсэл гэнэн, бодол нь ариухан, сэтгэл нь эмзэгхэн байдаг. Харин тэрхүү эмзэгхэн зүрхэнд зориулан бүтээгдсэн кино тийм ч олон байдаггүй. Яагаад гэвэл Монгол улсад хүүхдийн кино бүтээл тасраад нэлээн удсан. Хэдийгээр Европын болон өөр гадны улс орны хүүхдийн кино их байдаг ч тэдний хүмүүжил болон сэтгэхүйд тийм ч сайнаар нөлөөлдөггүй. Монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан, орчин тэднээс тэс өөр. Кино шүүмжлэгч судлаачид энэ асуудлаар ярьж хэлдэг ч кино бүтээгчид инээдмийн жанрын урсгалруу хүч төрөн орж өөр бусад зүйлсийг гээсэн. Харин энэхүү сул орхигдсон дутагдлыг “Про Стар” фильмийн уран бүтээлчид олж харан хүүхэд багачуудад зориулан “Залуу мөрдөгчид” киног бүтээгээд байна.
Ардын жүжигчин, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэн нэгэн ярилцлагандаа “Өнөө цагт хүүхдийн киног продюсерлах зоригтой хүн алга, зоригтой уран бүтээлч бас дэмжих байгууллага ч алга болжээ. Энэ сэдвийг барьж авч продюсерлан дэмжиж ажиллах хүний зоргийг би үлдсэн насаар үнэлэж явна” хэмээснийг энэ дашрамд дурдах нь зүйтэй.
Харин ийнхүү энэ сэдвийг зоригтой барьж авсан Про стар” фильмийн уран бүтээлчиддээ халуун баяр бас хүргэх нь зүйн хэрэг юм. Уг кино нь анимэшн хослуулан хийгдсэн тул хүүхэд багачууд үзээд уйдахааргүй дараа нь ярьж дуусахааргүй их сонинтой кино театраас гарна гэдэгт итгэлтэй байна. “Сайн аав” киноны Д Амаржаргал, гол дүрийн Д.Энхжин, Б.Хачиун, Э.Индра, И. Мөрөн, О. Анужин мөн Жүжигчин Д.Энхбат нараас гадна урилгаар МУГЖ Н. Нэргүйбаатар, МУСТА Буянтөгс, Тусгай салааны Дэндийв Эгч: Нарангэрэл гээд олон чадварлаг шинэ залуу жүжигчид тоглосон. Энэхүү киноноос та бүхэн “хэсэг хүүхдүүд нэгдэж залуу мөрдөгчдийн баг байгуулан нууцлаг үйл явдлуудын учир шалтгааныг олохоор зориг шулуудан олон саад бэрхшээлтэй тулгарсан ч зориг мохолгүйгээр хэргийн учрыг тайлахаар эрлээ цааш үргэлжлүүлж буйг уг киноноос олж харах юм. . Гадаа хүйтэн байна үүнийг хэн бүхэн мэдэрсэн байх харин залуу мөрдөгчдийн маань сэтгэл зүрхэнд юу булиглаж байгааг одоохондоо хэн ч мэдэрч амжаагүй байх. Киноны жүжигчид болох бяцхан хүүхдүүдийн сэтгэлд ирээдүйнх нь мөрөөдлийн оч энэ өвлийн хүйтнийг ажралгүй аль хэдийн ассан биз ээ. Дундарч дутсан зүйлийг нөхөн хийгдсэн энэхүү киноны тасалбар таны хүүхдэддээ барих бэлэг байж болох юм шүү. Ингээд энэ арван нэгдүүр сард хүүхдийн бүтээлийг дэмжигч Тэнгис, Соёмбо кино театруудын дэлгэцнээ гарах юм байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
