Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зүгээс Улаанбаатар хотын ногоон бүс, Горхи-Тэрэлжид амралт, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хандан “Эрүүл агаарт – Гэр бүлээрээ” хөнгөлөлт урамшууллын аянд нэгдэж нийслэлчүүддээ бэлэг барихыг уриалж байна.
Тус аян нь энэ өвлийн турш иргэдийг эрүүл, цэнгэг агаарт хөнгөлөлттэй үнээр амрах боломжийг бүрдүүлж өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой юм. Одоогийн байдлаар
- “Dream Terelj lodge” амралтын газар гэр бүлд Баасан гаригт 50 хувь, амралтын өдөр 30 хувийн хямдрал,
- “Resort World Terelj” амралтын газар хоёр дахь хоногоос 20 хувь, гурав дахь хоногоос 30 хувь, дөрөв дэх хоногоос 40 хувийн хөнгөлөлт,
- “Big sky lodge” амралтын газар байр, гэрт 10 хувийн хөнгөлөлт,
- “UB-2” зочид буудал нэгдшгээр сарын 1-н хүртэл 20 хувийн хөнгөлөлт,
- “Чанар” амралтын газар гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо 20 хүн тутамд нэг хүн үнэгүй,
- “Хаан жимс” амралтын газар ирэх сарын 1-н хүртэл нэг хоногийн үнээр хоёр хоног амрах хөнгөлөлт,
- “Мөнхтэнгэр-2” жуулчны бааз энэ сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл ажлын бүх өдрүүдэд 50 хувийн хөнгөлөлт
- “Монголын нууц товчоо” цогцолбор энэ сарыг дуустал нэг хоногт нэг хоног урамшуулал зэрэг хөнгөлөлтүүдийг зарлаад байна.
Нийт аж ахуйн нэгжүүд, иргэдээ тус аянд идэвхтэй оролцохыг уриалж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
