Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тэргүүтэй төлөөлөгчид Байгаль орчны салбарын тухай багц хуулийн төслийг хүлээлгэж өглөө. Энэ үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Алтангэрэл,Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазар, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлвэрийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг нар оролцсон юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 6 сарын хугацаатай ажиллаж, салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдлийг тогтоох, уялдаа холбоог сайжруулах ажлыг Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөлтэй хамтран амжилттай гүйцэтгэсний үр дүнд энэхүү хуулийн төслийг өнөөдөр хүлээлгэж өгсөн юм.Ажлын хэсгийнхэн Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Ойн тухай, Амьтны тухай зэрэг байгаль орчны салбарын 19 хуульд дүн шинжилгээ хийж, нийт 142 давхардал, 177 зөрчил, 227 хийдлийг тогтоож, нэгтгэсэн байна.

Хуулийн төслийг хүлээж авах үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Манай салбарын цөөнгүй хууль хоорондоо уялдаа холбоогүйгээс болж иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдөдөө ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж, маргаан үүсгэх тохиолдол гардаг. Хуулиудын давхардал, хийдлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулснаар байгаль орчны салбарын тухай хуулиуд иргэдэд ойлгомжтой болж, маргаан дэгдээдэг асуудал үгүй болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид Байгаль орчны салбарын багц хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллана” хэмээсэн юм.

Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Зургаан сарын дотор нэг салбарын хуулиудын давхардал, хийдлийг арилгаж, томъёолно гэдэг амаргүй ажил. Энэ ажилд бусад яамыг манлайлан оролцож, туслалцаа үзүүлж ажилласан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олонд талархлаа илэрхийлье. Багц хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа. Н.Цэрэнбат сайд анхаарч ажиллана гэж хэлсэн учир УИХ-аар батлуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
