Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллах үеэр E-health программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцлаа. Тус эмнэлэг нь 2016 оноос эхэлсэн “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд нэвтэрч буй e-Health програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн програм хангамжийн бааз эмнэлэг болон өнөөдрийн байдлаар 12 модуль, 460 гаруй функцийг ашиглаж байна. Ингэхдээ эмнэлгээр үйлчлүүлэгдчийн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж эмнэлгээр үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүлээгдэл чирэгдэлгүй түргэн шуурхай үзүүлэх цахим мэдээллийн горимыг бүрдүүлээд байна.

Тодруулбал үйлчлүүлэгч заавал эмнэлэгт ирж цаг авалгүйгээр эмнэлгийн хүлээгдлийн мэдээг realtime буюу тухайн агшинд эмнэлгийн цахим хуудаснаас харж үйлчлүүлэх кабинетын өдөр, цагийг сонгон утсаар захиалга авах боломжтой болсон. Мөн 2017 оны 01 дугаар сараас эхлэн өвчний түүхийг цахим хэлбэрээр хөтөлж эхэлсэн бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын эмнэлэгт ашиглагддаг EMR (Electron medical reсord) системийг улсын эмнэлгүүдийн хэмжээнд анх удаа нэвтрүүлэн ажиллаж байна. Эмнэлгийн бүхий л үйл ажиллагаанд ашиглаж буй e-health програмыг нэвтрүүлэхдээ ажлын хэсэг байгуулан ажиллаж, эрүүл мэндийн яамнаас төслийн програм хангамжийн техникийн даалгаварт туссан үзүүлэлтээс давсан шинэ шийдэл модуль үүсгэн, эмнэлгийн ажилчдын гүйцэтгэлийн хяналт хийх, удирдлагын нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт, төлөвлөлтөд шаардлагатай цахим мэдээллийн урсгалыг бий болгож өдөр тутмын ажилдаа хэвшүүлэн ажиллаж байна. Эмнэлгийн үйл ажиллагааны e-health програмд лабораторийн 9 тоног төхөөрөмж, дүрс оношилгооны 17 аппарат тоног төхөөрөмжийг сүлжээнд холбож лабораторийн цахим систем болон дүрс оношилгооны PACS системийг ашиглаж байна.


Эмнэлгийн үйл ажиллагаанд цахим технологийг нэвтрүүлсэнээр:
- Цаг хугацаа хэмнэх
- Мэдээллийн давхардал арилах
- Үйлчлүүлэгчийн оношилгоо, шинжилгээний хариу эмчид очих хурд нэмэгдэх
- Өвчний түүхийг шаардлагатай харах эмч нар болон хянах түвшиний мэргэжилтнүүд эмнэлгийн сүлжээний компьютерт өөрийн хэрэглэгчийн эрхээр нэвтэрч харах боломжтой болох
- Эдийн засгийн хэмнэлт гарах
- Эмч, эмнэлгийн ажилтны ажлын гүйцэтгэлийг хянах, дүгнэх боломжийг бүрдүүлэх
- Статистик тайлан мэдээг “тухайн агшин” төлөвөөр харах, хянах
- Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан үүсэх
- Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг судалгаа шинжилгээ хийх цахим өгөгдлийн сан үүсэх боломж бүрдэж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
