Манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж байдаг. Эдгээр компанийн төлөөлөл болгож “Мах маркет”, “Мах импекс” компаниудад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар өнөөдөр ажиллалаа.
2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 22620 тн мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ, ИБНИУ, БНСУ, Япон, Казахстан, Катар, Эмират улсуудад экспортолсон байна. Экспортын орлого нийт 44 сая ам.доллар буюу 108 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 19.8 мянган тн адууны мах, 480 тн үхрийн мах, хонины мах 1532 тн, нийт 21.8 мянган тн малын махыг экспортолсон байна. Мөн дулааны аргаар боловсруулсан болон бусад махан бүтээгдэхүүн 2.8 мянган тонныг экспортолсон байна. Нийт экспортолсон мах, махан бүтээгдэхүүний 90 хувийг адууны мах эзэлж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөл маргааш буюу 11 дүгээр сарын 29-нд хуралдаж, мах экспортод гаргах квотыг нэмэгдүүлэх талаар ярилцана.
2017-2018 онд малын махны экспортын нөөцийг тооцож үзвэл хонь 3412,4 мянга толгой буюу маханд шилжүүлснээр 61,4 мянган тонн, ямаа 3132,9 мянган толгой буюу маханд шилжүүлснээр 47,0 мянган тонн, үхэр 214,2 мянган толгой буюу маханд шилжүүлснээр 27,9 мянган тонн, адуу 190,9 мянган толгой буюу маханд шилжүүлснээр 28,6 мянган тонн, нийт 165 мянга орчим тонн байна.
Махны экспорт 2012-2016 он хүртэл 4-5 дахин нэмэгдсэн. Өнгөрсөн онд 9.2 мянган тонн мах экспортолсон бол энэ оны гаалийн мэдээгээр 21,5 мянган тонн мах экспортлоод байна. Дотоодын хэрэгцээнд жилд 10-12 сая толгой мал бэлтгэж байна. Үүнээс гадна жилд есөн сая толгой мал бэлтгэж, мах экспортлох бүрэн боломжтой байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
