Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй “Ийст Винд”-ийн нууц ноёнтон хэмээн хэвлэлээр бичигддэг Д.Жигжиднямаа гэж нөхөр УБТЗ-ын дарга болох гэж нэлээд юм болсон гэдэг. ОХУ-ын талын гишүүд Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа гэх мэдээлэл Москвагаас ирж байсан ч, гэнэт нөхцөл байдал өөрчлөгдсөн. Гэхдээ Оросууд түүнийг хүлээн зөвшөөрснийхөө хариуд УБТЗ-ын ерөнхий инженерээр ОХУ-ын Эрхүү хотын төмөр замын даргыг томилсон гэх мэдээлэл байдаг.
Тэгэхээр Д.Жигжиднямаа эрхэм энэ суудалд ирэхийн тулд улстөрийн дэмээр гарч ирсэн нь ойлгомжтой хэрэг. Д.Жигжиднямаа гэж хэн бэ гэдэг асуултад хариулт мэдээллийг хайж үзлээ. Тэрбээр Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжлээр төгсөж, Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогч, найруулагч, диспетчер, албаны орлогч дарга, Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер, Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, Улаанбаатар төмөр замын Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч дарга зэрэг албан тушаалуудад ажиллаж ирсэн гэсэн намтартай нэгэн юм. Хэдийгээр салбартаа олон жил болсон туршлагатай нэгэн ч түүний намтар тийм ч дардан цагаан биш. Тэрбээр ажлаа авсан цагаасаа эхлэн “Улаанбаатар төмөр зам”-ыг хувийн байгууллага мэт удирдан аж ахуйн нэгжүүдийг дарамтлах болсон гэх мэдээлэлд холбогдож байсныг энд сануулахад илүүдэхгүй болов уу.
Төмөр замын Тээвэр хариуцсан орлогч дарга байхдаа тэрбээр Эрээнээс Улаанбаатарыг дайран өнгөрөх ачаануудыг саатуулан зөвшөөрөл олгохгүй байгаагаас орлого нь тасалдан хэл ам гарч байсан. Үүний улмаас хоёр хөршийн компаниуд арга ядахдаа ачаа бараагаа Манжуураар дайруулан Орос руу оруулах болсон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол заавал “Ийст Винд” гэх компаниар тээвэр хийлгэх ёстой гэж Д.Жигжиднямаа дарга захирамж буулгасан тухай мэдээлэл гарч байв. Дамжин өнгөрөх болон Улаанбаатарт ирэх ачааг хэнээр тээвэрлүүлэхээ эзэн нь сонгон үйлчлүүлэх эрхтэй ч, Д.Жигжиднямаа дарга бүгдийг шийддэг жишиг тогтсон талаар төмөр замынхан хэлж ярьж ирсэн юм. Түүнчлэн Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй “Ийст Винд”-ийн ард Д.Жигжиднямаа даргыг байдаг гэх мэдээлэл бий. Д.Жигжиднямаа тус газрын орлогч даргаар 2015 онд томилогдохоосоо өмнө “Ийст Винд” компанийн захирал байсан нэрийн хуудас нь одоо ч төмөр замчдад байдаг аж. За мөн Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрням гэх нөхөр төмөр замд хэрэглэдэг бүхий л төрлийн мод болон дэр модыг нийлүүлээд удсан гэх юм билээ. Түүний эл үйлдлийг салбарын өмнөх сайд байсан М.Зоригт мэддэг ч, тэд хар багын буюу 10 жилийн анд найзууд учраас Д.Жигжиднямаа дарга улам даварсаан ирсэн гэдэг.
Мөн энд нэг зүйлийг тодотгоход, УБТЗ-ын орлогын эх үүсвэр нь транзит ачаа, төмрийн хүдрийн тээвэр байдаг. Тэрчлэн төмрийн хүдэр экспортлогч ганцхан компаниас хараат болохгүйн тулд УБТЗ нийт орлогынхоо 60 хувийг Ази-Европыг холбосон транзит тээврийн коридороос олох төслийг эхлүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан УБТЗ-аар үйлчлүүлэхэд өртөг өндөртэй болгох, төмрийн хүдрийн бизнесийг Монгол Улсад цор ганцаар хийх сонирхолдоо хөтлөгдөн Д.Жигжиднямааг дэмжих болсон гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд хэвлэлүүдээр гарч ирсэн. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын даргаар томилогдсон Д.Жигжиднямаа гэж нөхрийн талаар бичээд байвал нэлээд их юм уудлагдахаар байна. Төмөр замын даргыг томилоход уг нь ашиг сонирхлын зөрчлийн асуудал хамаатай л байдаг баймаар юм. Мөн оффшорчдын нэрс хэвлэлээр бичигддэгч энд Д.Жигжиднямаа даргын нэр хөндөгддөггүй. Өөрөөр хэлбэл оффшор бүсэд нэр нь бүртгэлтэй гэдэг Д.Жигжиднямаа шуурганы дунд чимээгүйхэн нуугдаж байгаа юм.
URL: http://www.fact.mn/334430.html

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
