Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос өнгөрсөн хугацаанд багагүй тэмцэл хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд улсын гурван талт нэмэлт хэлэлцээрийг хийхээр болсон. Тэгвэл өнөөдөр энэхүү салбарын нэмэлт хэлэлцээ ЭМЯ-нд болж байна.
Тус гурван талт хэлэлцээрт ЭМЯ-ны талаас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй ажлын хэсэг, нөгөө талаас Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар тэргүүтэй эмч, эмнэлгийн байгууллагын 11 төлөөлөл оролцож байна.
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар: “Манай холбоо болон ажилчидын төлөөллөөс эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээрийн хүрээнд 11 асуудлыг шийдвэрлүүлэхээр санал хүргүүлсэн. Өнөөдрийн энэхүү нэмэлт хэлэлцээрээр энэ бүх асуудлыг тал талаас нь авч үзэх хэрэгтэй юм шүү. Энэ асуудлууд зөвхөн нэг эрүүл мэндийн байгууллагын асуудал биш, бүх шатны эмч, эмнэлгийн ажилтны асуудал гэдгийг анхаарч, шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна” хэмээлээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээрийн 3.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор нэмэлт хэлэлцээрийн 1 дэх заалт, Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийн 3.4 дэх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор хэд хэдэн асуудлаар нэмэлт хэлэлцээр явагдах юм.
Энэхүү хэлэлцээг эхлүүлэх тухайн санал, мэдэгдлийг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос ЭМЯ-нд хандан гаргаж, талуудаас ажлын хэсэг томилон ажиллаж, урьдчилсан төслийг боловсруулжээ.
Өнөөдрийн гурван талт хэлэлцээрийн үеэр шийдвэрлэх гол асуудлууд:
Хэлэлцээрийн төсөлд эрүүл мэндийн салбарын ажиллагсадын бодит орлогыг нэмэгдүүлэхэд 16.2 тэрбум төгрөгийг эмч, эмнэлгийн ажилтнуудад хэрхэн олгох, 2017 оны IV улиралд эмч, эмнэлгийн ажилтнуудад олгодог улирлын ажлын үр дүнгийн урамшлыг 39-өөс доошгүй хувиар олгох, 2018 онд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 5.4 тэрбум төгрөгөөр санхүүжилтийг нэмэх замаар цалин хөлсийг нэмэгдүүлэх
Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын ангилал зэрэглэлийг 2017 онд багтаан мэргэшлийн ур чадвар, ажлын ачаалал, үр дүн, хүлээх хариуцлага, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан боловсронгуй болгож, 2018 оноос үе шаттайгаар хэрэгжүүлэх
Үр дүнгийн урамшлын хувь хэмжээг сар бүр 20 хүртэл хувьд хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлэх
Салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2018 онд үндсэн цалинг нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрт хүргүүлэх
Эрүүл мэндийн ажилтанд эрсдэлийн нэмэгдлийг үе шаттайнэмэгдүүлэхээр ажиллаж, сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдэд сар бүр үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлийг үргэлжлүүлэн олгож, 2018 онд нийт 1.1 тэрбум төгрөгийг зарцуулах
Эрүүл мэндийн ажилтанд эрсдэлийн нэмэгдлийг үе шаттай нэмэгдүүлэхээр ажиллаж, сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдэд сар бүр үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлийг үргэлжлүүлэн олгож, 2018 онд нийт 1.1 тэрбум төгрөгийг зарцуулах
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасан урамшуулал олгох журмыг батлуулж, 2018 оны 2 дугаар улирлаас хэрэгжүүлж ажиллах
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдсан, төрийн болон оро нутгийн өмчит төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдэд томсгосон эдийн засгийн ангиллуудыг хэрэгжүүлэх арга хэмжээг Сангийн яамтай хамтран хэрэгжүүлэх замаар байгууллага дотооддоо цалин нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх
Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын нэмэгдэл, нэмэгдэл хөлс урамшуулалтай холбоотой журмуудын нөхцөл, шаардлагыг шинэчлэн, хэрэгжүүлэх
Алсын дуудлагын нэмэгдэл олгох тухай асуудлаар аймаг сумын эмч, ажилчдаас гаргасан саналыг үндэслэн Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хэрэгжилтэнд үнэлгээ хийж, тодорхой саналыг боловсруулан, төсөвт тусгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх
Эрүүл мэндийн байгууллагын 2017 онд батлагдсан төсвөөс хэмнэгдсэн, зарцуулагдаагүй үлдэгдлийн эмч, ажилчдын цалин хөлсөнд зарцуулах эрхийг ажил олгогч нарт олгох
Төсвийн хэмнэлт, өөрийн үйл ажиллагаанаас орох орлогыг ажилчдын цалин орлогыг нэмэгдүүлэх эх үүсвэрт 100 хувь зарцуулах боломжийг бүрдүүлэх зэрэг саналууд тусгагджээ


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
