Иргэн Ц, Б нар нь гадаад улсын иргэдтэй бүлэглэн нэгэн арилжааны банкны карт уншигч /ПОС терминал/ төхөөрөмжийг хуурч мэхлэх замаар олж авч, үүнийгээ ашиглан их хэмжээний хохиролтой гэмт хэрэг үйлджээ.
Гэмт этгээдүүд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ний өдрийн хугацаанд гадаад улсын арилжааны банкны төлбөрийн цахим картын мэдээллийг хууль бусаар олж аван уг төхөөрөмжөөр дамжуулан бусдад 170 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас тухайн банктай хамтран ажилласан нь уг хэргийг шуурхай илрүүлэх нөхцөл бүрджээ. Хэргийн холбогдогч Монгол Улсын хоёр, гадаадын гурван иргэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид баривчлан шалгаж байгаа юм.
Иймд арилжааны банкууд аливаа байгууллага, хувь хүнд ПОС терминал машин гэрээгээр эзэмшүүлэх гэж байгаа тохиолдолд харилцагчийн мэдээллийг сайтар шалгаж, судлах, гүйлгээнд хяналт тавих, карт уншигч төхөөрөмжөөр дамжуулан богино хугацаанд их хэмжээний гүйлгээ хийгдсэн бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх зэргээр болзошгүй гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
