Монголчуудад сэтгэлийн, оюуны, соёлын өөрчлөлтийг бий болгох хүч түүний дуунуудад, тэр дундаа дууны үгэнд нь бий.
“Аж богдын харуул”, “Мөнхийн ус”, “Цовоо хонгор” дуунуудыг мэдэхгүй хүн ховор. Бат-Оргилын дууны ая цаанаа л нэг сэтгэлд хоногшим уянгалаг, харин үг нь гүн санаа, энгийн хэллэг, оновчтой найруулга төгс нийцсэн байдаг бол Бат-Оргилын хоолой өөрийн дуунуудаа сэтгэлд хүртэл эгшиглүүлдэг. Бат-Оргил анхны цомгоо, номын хамт “Жигүүртнээс дээгүүр” нэртэй гаргах гэж байгаа нь ч цаанаа нэг өгүүлэмжтэй, юм бодогдуулах шиг.
Т.Бат-Оргил дууны үгээ их бодож тунгааж бичдэг, цомогт нь орсон зарим дууны үг нь олон жил дамнан бичигдсэн талаар ч өөрөө хэлсэн. Тэр дундаа Facebook хуудсаараа live хийн нэгэн шинэ дуугаа сонсогчдод хүргэсэн нь “Хагацашгүй анддаа” дуу нь байв. Тэрээр энэ дууны үгээ эзэн Чингэс хааны захиж хэлсэн “Хагацашгүй анддаа марташгүй муу үгийг бүү хэл” гэсэн сургаалиас үндэслэн бичжээ. Энэ дууг нь сонсоод, үгний утгыг эргэцүүлэн тунгаавал өнөө цагийн Монголчууд бидэнд сэтгэлийн, оюуны, соёлын өөрчлөлт, дэмийг бий болгох хүч Бат-Оргилын дуунуудад байгаа юм.
Т.Бат-Оргил цомог, номныхоо ажилд чамгүй анхаарал тавьж чанартай бүтээл гаргахаар сүүлийн хоёр жил ажилласнаа мөн өөрийн хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Номонд тусгайлан зориулж “Бумбардай”Эрдэнэбаяр зураач зурагнуудыг бүтээсэн бол номыг зохиолч Г.Аюурзана редакторлож, өмнөх үгийг бичжээ. Харин цомгийн хувьд бүх дуунуудыг амьд хөгжмийн зэмсгээр тоглож, Аранжировкуудыг түүний дүү, Library Records-ийн хөгжмийн продюсер Т.Мөнх-Оргил хийсэн байна. МөнТ.Бат-Оргил “Хагацашгүй анддаа” дууныхаа клипийг үзэгчдэд удахгүй хүргэх гэж байгаагаа дуулгасан ба клипийг Хаган Филмс бүтээж байгаа юм байна.
Одоо Бат-Оргилын цомог, номыг худалдаанд гарахыг хүлээх үлдлээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
