Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах иргэдтэй гэрээ байгууллаа.



Батлан хамгаалах яаманд ажиллах иргэн Ж.Рэгзэн, С.Сүхбаатар, О.Төмөрхүү, Гадаад харилцааны яаманд ажиллах иргэн С.Онон, Д.Цэрэнжав, Б.Эрдэнэдалай, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллах иргэн Т.Жаргалсайхан, С.Батболд, Д.Батмөнх, Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллах ииргэн Б.Мятавсүрэн, Н.Баасансүрэн, Ц.Эрдэнэчулуун, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллах иргэн А.Оюун, Д.Цэенхорлоо нар авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдээр сонгогдсон юм.
Гурвалсан гэрээнд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаяр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Цагаанхүү, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн дарга Ч.Цогтгэрэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүн С.Цогтгэрэл, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү нар гарын үсэг зурлаа.
Ингэснээр дээрх иргэд өөрсдийн хариуцсан төрийн байгууллагууд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хөндлөнгийн хяналт тавих, авлигын эсрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиглэлээр гэрээнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд үйл ажиллагаандаа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны а/53, a/44 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журмыг мөрдөж ажиллана.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
