“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” хамтран Монгол Улсын өнөөгийн нийгэм улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн үзүүлэлтийг тогтоох зорилгоор “Оны залуу”-г шалгаруулах “Next Stop” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулаад 25 жилийг үджээ. Тухайн жилийнхээ нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-г олны дундаас шигшин шалгаруулдаг энэхүү наадамд шилдгээр шалгарахаас гадна нэр дэвших нь хүртэл өөрөө нэр хүндийн хэрэг байсаар ирсэн.
Энэ жилийн “Next Stop” ёслол хүндэтгэлийн наадам онцлогтой болж байгаа юм. Өнгөрсөн 25 жилийн шилжилтийн он жилүүд алдаа оноотойгоо өндөрлөж, бүтээн байгуулалтын он тоолж эхэлсэн. Тэрхүү шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”-ийн салбарын топ залуу, “Эдийн засаг, бизнес”-ийн салбарын топ залууг тодруулахаараа онцлог болж байна. Мөн уламжлал ёсоор 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г тодруулна.
Одоогийн байдлаар нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 12 дугаар сарын 16-ны өдрөөс албан ёсоор санал хураалтыг эхлүүлэх аж.

25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Next Stop” ёслол хүндэтгэлийн наадмын 1992 оны Нийгэм, улс төрийн салбарын “Оны залуу”-аар Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар тухайн үед Монгол банкны Ерөнхийлөгч байсан Н.Золжаргал нар шалгарч байсан бол 2000 оны шилдгүүдээр өнөөгийн Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, MCS группын захирал Ж.Оджаргал нар тус тус шилдгээр шалгарч байжээ.

Үүнээс хойш наадмын шилгүүдээр шалгарсан 30 залуу удирдагчийг эргэн харахад Монгол Улсын Ерөнхийлөгч 3, Ерөнхий сайд 5, Засгийн газрын гишүүн, сайд 14, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч 2 төрөн гарсан нь “Next Stop” наадмын нэр хүнд, чансааг илтгэсэн үзүүлэлт гэж болохоор байна. Тиймээс л “Next Stop” наадмыг удирдагчдыг бэлтгэдэг хэмээдэг биз ээ.
Анхны Ерөнхийлөгчийг “Ийм тансаг, ийм сайхан ёолконд анх удаа орж байна” хэмээн ам алдуулж чадсан “Next Stop” ёслол хүндэтгэлийн наадмын энэ оны “Алтан Гэрэгэ”-ийн эзнээр хэн тодрохыг хүлээх л үлдлээ.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
