Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр буюу ардчилал, хүний эрхийн өдөр Монгол Ардын Намын удирдлага, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөдөг уламжлалтай. Өнөөдөр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Удирдах зөвлөлийн ажлын албаныхан, Нийслэл, дүүргийн Монгол Ардын Намын хороо болон намын дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөллүүд, Ж.Батмөнх агсны төрөл төрөгсөд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн түүхэн мөчид Ж.Батмөнх төрийн тэргүүний хувиар ухаалаг мэргэн бодлого явуулсан нь Монголд ардчилал тайван замаар өрнөх суурь болж өгсөн гэж үздэг. Эгзэгтэй үед тэрбээр түүхэн шийдвэр гаргаж, Улстөрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр огцруулсан нь “оготны хамраас цус гаргаагүй” бий болсон ардчиллын суурийг тавьсан гэж зүй ёсоор үнэлэгдэж, нэн шинэ цагийн түүхэнд бичигдсэн байдаг. Үүгээрээ Ж.Батмөнх Монголд ардчилал бүрэн ялахад гавьяа байгуулсан түүхтэй. Ардчиллын үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Ж.Батмөнх агсныг ардчиллын партизанууд ч хүндэтгэн дурсаж явдаг билээ.

Ж.Батмөнх нь их сургуулийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв. Тэрээр 1984 он хүртэл Ерөнхий сайдаар, 1984 оноос АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажиллаж байжээ.







Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
