Богд хааны ордон музейн хамт олон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан
“БОГД ХААН: АМЬДРАЛ, ӨВ” эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрсөн баасан гаригт Богд хааны ордон музейн хурлын танхимд зохион байгуулсан юм. Монголчуудын бурханы шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт бол 1911 оны 12 дугаар сарын 29-нөөс 1924 оны 5 дугаар сарын 20 хүртэл Монгол Улсын төрийн тэргүүнээр суусан, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, 1911 оны үндэсний хувьсгалын удирдагч, эцэг нь гэдэгт түүхчид санал нэгддэг. Монголчууд VIII Богд Жавзандамба хутагтын удирдлагаар Манжаас салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь бидэнд ногдсон агуу их хувь тавилан билээ. Богд Жавзандамба хутагтын намтар түүх, улс төрийн амьдралд гүйцэтгэсэн үүрэг, түүхэн байр суурь, үлдээсэн өв, Богд хаант Монгол улсын нийгэм, шашин соёл, Богд хааны ордон музейн түүх, холбогдох үзмэрийн талаар нарийвчлан судлах, судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх судлан сурталчлах зорилготой уг хурал дээр түүхч эрдэмтэд, судлаачид сүүлийн үеийн судалгааныхаа үр дүнг танилцуулсан юм.
Тус хуралд Шинжлэх ухааны гавьяат ажилтан Академич Ж.Болдбаатар, Монгол улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Л.Батчулуун, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор З.Лонжид, МУИС-ийн түүхийн тэнхимийн доктор, профессор Д.Энхцэцэг, ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгийн Бүс нутаг ба орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч доктор, профессор Г.Мягмарсамбуу тус салбарын эрдэмтэн доктор, профессор Б.Пунсалдулам, доктор Д.Эрдэнэбат, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Түүхийн тэнхимийн багш доктор, профессор Л.Алтанзаяа, доктор, профессор Ч.Болдбаатар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн доктор Б.Буяндэлгэр болон СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн доктор Х.Мэндсайхан, Богд хааны ордон музейн захирал докторант О.Мэндсайхан, докторант Л.Одзаяа, Г.Идэрмаа, Ж.Мяндас, Буддын гүн ухааны магистр Ч.Хатанбаатар түүхийн магистр А.Ган-Эрдэнэ, Ч.Батдорж, Г.Очбаяр нар оролцож Богд хааны амьдрал, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Богд хааны ордон музейн тухай олон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлснийг музейн хамт олон эмхэтгэн хэвлүүлжээ. Ийнхүү Монголын сүүлчийн эзэн хааны тухай агуу бүтээл уншигч олны гарт очлоо.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
