Ногоон, шар, цэнхэр, хар өнгийн эгнүүлэн тавьсан хогийн савнуудад цэцэрлэгийн бяцхан жаалууд хогоо ангилан хийнэ.
Учрыг нь багшаас нь лавлавал “Хүүхдүүд маань цаасан хог хаягдлыг цэнхэр өнгийн саванд, шил лаазыг шар өнгийн саванд, хуванцар, гялгар уутыг ногоон саванд, бусад хог хаягдлыг хар өнгийн саванд ангилан хийх ёстойгоо маш сайн мэддэг болсон. Хан-Уул дүүрэг нь “Эко дүүрэг” болох зорилт тавин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аян цэцэрлэг, сургуулиудад амжилттай хэрэгжүүлээд байна.” гэдгийг хэлсэн юм.
Ийнхүү Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аян амжилттай хэрэгжиж буй нь жишээ бол тус дүүргийн 29 дүгээр цэцэрлэгийн багачууд байлаа.
Тус цэцэрлэгийн бүлэг бүр хог хаягдлаа ангилах хогийн савтай байх аж. Багш, ажилчид болон эцэг, эхчүүдийнхээ дунд хог хаягдлыг ангилан, ялгах тухай сургалтыг зохион байгуулж, энэ аянд нэгдэцгээж, уралдаан хүртэл зарласан байв.
Аяны талаар 29 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Энхтуяа ярихдаа “Манай багш, ажилчид хуралдаж, цэцэрлэгт маань ямар хог хаягдал ихэвчлэн гардаг, хаана ямар өнгийн хогийн савыг байрлуулбал зүгээр вэ гэдгийг ярилцсан. Ингээд ярилцахад бүлгүүдэд дахин ашиглагдахгүй буюу хар болон цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулах нь тохиромжгүй. Харин цэнхэр өнгийн савыг байрлуулах хэрэгтэй. Гал тогоонд цэвэр цаасан хог хаягдал бараг гарахгүй учраас ногоон, шар, хар өнгөтэй хогийн савыг байрлуулсан. Мөн эрхлэгч, нярав, аргазүйчийн өрөөнд ихэвчлэн цаасны хог хаягдал ихээр гардаг учраас цэнхэр өнгийн хогийн савыг байрлуулсан. Бид хүүхдүүддээ хог хаягдлаа ангилж сургахаас гадна дахин боловсруулах үйлдвэрүүдэд хогоо худалдсан мөнгөөрөө хуримтлал үүсгэж, хаврын тохижилтоороо цэцэрлэгийнхээ гадна талбайд дахин боловсруулах материалаар хийсэн сандлыг худалдан авахаар зорилт тавиад байгаа” гэлээ.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтын хүрээнд Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул”, “Хоггүй хороо” аянуудыг тус тус эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж “Эко дүүрэг” нэрийн хуудастай болсон.
Энэ удаагийн хэрэгжүүлж буй “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аяны хүрээнд хогийн цэгт дөрвөн өнгийн хогийн савыг байрлуулж, хог тус бүрийг тусгай хуваарийн дагуу ачиж тээвэрлэх зэрэг ажлуудыг төлөвлөжээ. Цаашдаа хог хаягдлын чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг албаныхан хэлж байлаа.

“Хан-Уул дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт 2017-2020 онд дүүргээ “Эко дүүрэг” болгон гэж тусгасан. Энэ мөрийн хөтөлбөрийн дагуу Засаг дарга хэд хэдэн ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн нэг нь энэ аян юм. Дүүргийн Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 7-нд А/364 дугаар захирамжийг гарган, хотын Захирагчийн ажлын албатай хамтран дахин “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аяны нээлтээ хийгээд байна. Уг аяны хүрээнд дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүд, 16 хороо, Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, албад хог хаягдлыг дөрвөн төрлөөр ангилан ялгах бэлтгэл ажлыг хангасан” тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр “Цаашдаа халдвартай, электрон хог хаягдлыг ангилан ялгах зорилготой байгаа. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар эдийн засгийн чухал ач холбогдолтой. Одоо бид хогийн цэг дээр ангилан ялгалт хийж байгаа. Гэтэл хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаснаар эцсийн бүтээгдэхүүн хийхэд хэмнэлттэй. Дүүргийн хэмжээнд гарах хог хаягдлын хэмжээ багасна. “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо” төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, өөрсдөө ирж хог хаягдлыг ирж, авч байгаа” талаар ярилаа.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр

МОНГОЛ УЛСАД ХАМГИЙН ИХ ХОГ ҮЙЛДВЭРЛЭГЧ БӨГӨӨД БАЙГАЛ ОРЧИНД ХАМГИЙН ИХ ХОР ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙГАА ГАЗРУУД БОЛ ” АРХИ , ШАР АЙРАГ, УНДАА ҮЙЛДВЭРЛЭГЧИД” МӨН. ЯАГААД ГЭВЭЛ ЭДГЭЭРИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧИД САВ БАГЛАА БООДЛЫГ БУЮУ СТАНДАРТЫН НЭГ ЗАГВАРЫН ШИЛИЙГ ЭРГҮҮЛЖ АШИГЛАДАГГҮЙ. МОНГОЛООС БУСАД ОРОНД ДОР ХАЯААД АРХИ ПИВО УНДААНЫ ШИЛИЙГ ЭРГҮҮЛЖ АШИГЛАДАГ. СТАНДАРТ ТОГТООГООД ШИЛИЙГ ҮНЭТЭЙ БОЛГОДОГ. ЖИШЭЭЛБЭЛ : ЧЕХ ГЕРМАНД 0,5 ЛИТРИЙН ПИВОНЫ ШИЛ 10-15 ЦЕНТ БУЮУ МАНАЙХААР 250-350 ТӨГРӨГ . шИЛИЙГ БҮХ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД ХУДАЛДАН АВАХ ХУУЛЬТАЙ. ИНГЭСНЭЭР МАНАЙД ХӨДӨӨ ГАДААГҮЙ ГУДАМЖ ЗАМ ДҮҮРСЭН ТЭР ОЛОН САЯ САЯ ШИЛИЙГ БАЙХГҮЙ БОЛГОНО. хОГ ХАЯГДАЛЫН ХУУЛЬ БОЛ ҮНДСЭНДЭЭ ЭНЭ ШҮҮ ДЭЭ. ХУУЛИА ЗӨВ ХИЙМЭЭР БАЙНА ДАА.