Маргаашнаас эхлэн эмийн сангууд хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаалдаг болно. Өөрөөр хэлбэл хүссэн цагтаа та эм авч болох нь. Сард хоёр өдөр хөнгөлөлттэй олгодог эмийг олж авах гэж бөөн чирэгдэл болдгийг халах цаг иржээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийн төсөв хүрдэгүй гэсэн шалтгаанаар сард ердөө хоёрхон удаа олгодгийг таслан зогсоох үүрэг даалгаврыг даатгалынханд өгсөн. Сайдын өгсөн үүргийг эмийн сангууд биелүүлэх нь тодорхой болжээ.
Маргаашаас эхлэн хөнгөлөлттэй эм авахын тулд дугаарлахгүй болно гэдэг сайн мэдээ сонор мялаалаа,баярлалаа,сайд аа.
Даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр авах эрхтэй.
Эрүүл мэндийн даатгалаа төлсөн даатгуулагч уг жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.
Уг хөнгөлөлтийг хэн ч эдэлж болох ч ахмадууд болон бага насны хүүхэдтэй эхчүүд голдуу эдэлдэг. Хөнгөлөлттэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалдаг, төсөв нь хязгаарлагдмал тул иргэд өглөөнөөс эхлэн урт дараалалд зогсож эм авдгийг таслан зогсоож, хүссэн үед хөнгөлөлттэй эмээ авах боломжоор хангаж байгаа аж.
Н.Мянган
Ynen uu?