Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Аялал жуулчлалын хөгжлийн хороотой хамтран “Цайны замын хамтын ажиллагаа, аялал жуулчлалын уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Энэ үеэр Улаанбаатар хотын Аялал жуулчлалын газар болон ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Аялал жуулчлалын хөгжлийн хорооны төлөөлөгчид хоёр улсын хил дагуух аялал жуулчлалын нөөц бололцоо, түүнийг хэрхэн ашиглах талаар санал санаачилгаа дэвшүүлж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн төлөөллүүд өөрсдийн танилцуулгаа хийлээ.

Уулзалтад оролцогчдын зүгээс хоёр улсын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллагуудын хамтын ажиллагаа улам бүр өргөжиж буйг онцлоод, Цайны замын замын аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцан сурталчлах, туршлага солилцох ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг тэмдэглэсэн юм. Уг арга хэмжээнд Монголын Улсын Аялал жуулчлалын хөгжлийн төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монгол аялал жуулчлалын холбоо, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид зэрэг Монголын төр, хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөгч, БНХАУ-ын талаас Шилийн гол аймгийн Аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч дарга Бао Жин Хай тэргүүтэй 10 зочин оролцов.

Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван Ерөнхийлөгч 2014 онд байгуулсан хэлэлцээрээр Монголын “Хөгжлийн зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилгыг нэгтгэн гурван улсыг дамнасан Эдийн засгийн коридор байгуулахаар болсон. Энэхүү өндөр төвшний хэлэлцээрт хэрэгжүүлэхээр тусгасан 32 төслийн жагсаалтад “Цайны замын аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” орсноор бүс нутгийн хүрээнд брэнд бий болгох, хамтарсан маркетинг хийж, дэлхийн жуулчдын урсгалыг татах боломж бүрдсэн билээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
