12 дугаар сарын 21-нд буюу өчигдөр Америкийн CNN телевиз цахим хуудсандаа “Жүдогийн домог-Монголын Н.Түвшинбаяр” гэсэн гарчигтай нийтлэл гаргажээ. Монголын цахилгаан мэдээллийн агентлаг уг нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулсныг уншигчдадаа хүргэж байна.
Ердөө гуравхан сая хүн амтай Монгол Улс 2017 оны жүдогийн ДАШТ-ээс зургаан медаль хүртэж, багийн дүнгээрээ гуравдугаарт орсон юм. Өөрөөр хэлбэл, тус улс нь жүдо бөхөөр алдарт Теди Райнерын өлгий нутаг Франц, жүдогийн эх орон Японы араас орсон билээ.
Өвөлдөө -20 градусаас давж хүйтэрдэг талын Монголын тамирчид ийм амжилт гаргахад тийм ч амаргүй нь мэдээж. Сүүлийн жилүүдэд Чингис хааны өлгий нутагт жүдогийн спорт хөгжин цэцэглэсээр байна.
Найдангийн Түвшинбаяр хэмээх залуу 2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль хүртсэнээр Монголын олимпийн анхны аварга болсон юм. Тус улсын Булган аймгийн малчны хүү Н.Түвшинбаяр хөдөө нутагтаа барилдаж, мал хариулж өссөн нэгэн. Тэрбээр телевизээр жүдогийн Азийн АШТ үзсэнийхаа дараа 18 настайдаа энэ спортод хөл тавьсан гэдэг. Үүнээс ердөө зургаан жилийн дараа тэрбээр Бээжингийн олимпийн аварга болж, алдар нэрээ цуурайтуулсан билээ.
“Олимпийн аварга болсныхоо дараа хамгийн түрүүнд аав ээжийгээ, дасгалжуулагчаа л бодсон доо. Монголчууд бүгд миний алтан медалийг угааж, баярлаж байсан” гэж Н.Түвшинбаяр ярьж байсан юм.
2008 оны олимпийн өмнө Монголд парламентын сонгууль болж, улс төрийн намууд талцаж, ард иргэд нь нийслэл Улаанбаатар хотынхоо төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж, эмх замбараагүй байдал үүсээд байсан үед түүний ялалт монголчуудыг нэгтгэсэн юм.
Бээжингийн олимпоос дөрвөн жилийн дараа болсон “Лондон-2012” зуны олимпийн наадмын үеэр Н.Түвшинбаяр маш хүнд бэртсэн хэдий ч мөнгөн медаль хүртэж, монгол түмнийхээ баяр дээр баяр нэмсэн. Энэ олимп нь Монголын үндэсний баяруудын нэг болох Наадамтай давхцаж байсан юм.
“Лондон-2012”-ын үеэр Н.Түвшинбаяр маш хүнд бэртсэн бөгөөд хоёр сарын турш тэргэнцэртэй байсан юм. Тэрбээр аавыгаа танихгүй болтлоо өвдөж зовж байсан гэж ойр дотныхон нь ярьж байсан удаатай.
Өдгөө 33 настай тэрбээр олимпоос хоёр медаль хүртсэн анхны монгол хүн юм. Түүний амжилт олон хүүхдийг жүдогийн спортод хөл тавихад нөлөөлж байна.
ЭХ сурвалж: МОНЦАМЭ

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
