Нийслэлийн цагдаагийн газар 2017 онд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээгээ дүгнэж, 2017 оны “Бүтээлч хамт олон”, хөдөлмөрийн тэргүүн, ажил мэргэжлийн аварга болон оны онцлох ажилтнуудыг шалгаруулж Нийслэлийн ИТХ, Засаг даргы Тамгын газрын шагналыг гардуулах ёслолд өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Тэгвэл өнөөдөр цагдаагийн автомашины паркийг шинэчилж авто машин гардуулав. Урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг оновчтой зохион байгуулж, хариуцсан нутаг дэвсгэртээ гэмт хэрэг, зөрчлийг бууруулж нийслэл хотын эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуурыг хангасан шилдэг Цагдаагийн хэлтэс, алба хаагчдыг шалгаруулж Нийслэлийн Засаг даргын захирамжаар 70 гаруй сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгов. Шагнагдсан алба хаагчдад Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга С.Амарсайхан нар баяр хүргэж, ажлын амжилт хүссэн юм. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн удирдлагуудаас эргүүлийн автомашиныг тодорхой тоогоор нэмэгдүүлэх, алба хаагчдыг зэвсэглэмж, тусгай хэрэгсэл, бусад техник, тоног төхөөрөмжөөр хангахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэсний дагуу цагдаагийн автомашины парк шинэчилж ОХУ-ын фургон машин олголоо гэсэн сайхан мэдээг Нийслэлийн цагдаагийн газраас өглөө.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
