УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав.
Эхлээд Сонгинохайрхан дүүргийн 134 дүгээр сургууль, 215 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, тус сургууль, цэцэрлэгт тулгамдаж буй асуудлыг сонслоо. 134 дүгээр сургуулийн захирал Б.Нарангэрэл “Манай сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь хоёр ээлжээр сургалтаа хэвийн явуулж байна. Анги дүүргэлт бага учраас ирэх жилээс эхлэн гурван ээлжээр хичээллэх төлөвтэй байгаа. Мөн захын гэр хороололд байрлалтай учраас эцэг, эхчүүд хүүхдүүдээ холоос зөөдөг. Иймээс нэн түрүүнд хүүхдийн автобустай болох шаардлага тулгарч байна” гэв.
Түүнчлэн тус сургууль, цэцэрлэгийн багш нар дундаа ганцхан зөөврийн компютертай учраас сургалтын хөтөлбөрөө сайжруулах, мэдлэг чадвараа дээшлүүлэх бололцоо хумигдаад байна гээд энэ чиглэлд багш нарыг тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч байлаа.
Үргэлжлүүлэн гишүүд 170 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус цэцэрлэг нь 78 багш ажилчидтай, 21 бүлэгт 800 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа юм байна. Энэ үеэр тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Барнам монгол уламжлал, амьдрах ухааныг өвлүүлэх зорилгоор сургалтын хөтөлбөрөө 5 чиглэлээр /монгол ардын тоглоом, монгол үндэсний хувцас, мал аж ахуй, ёс заншил, зан үйл/ боловсруулж үйл явуулж байгааг дурдаад дээрх хөтөлбөрөө 5 жил судалгаа явуулж байж нэвтрүүлсэн гэж онцолсон. Дараа нь НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцсан хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
