УИХ-ын чуулган дээр Улаанбаатарын утаанд зэрвэсхэн анхаарал хандуулав. Сүүлийн 20 гаруй жилд эрхэм гишүүд, сайд дарга нар утаа ярьж цагийг “зугаатай” өнгөрөөж байгаа бол ард түмэн утаандаа хордож үхдгийн даваан дээр хаврын салхитай золгож амь аврагддаг болсон билээ. Өнөөдрийн чуулган дээр Х.Нямбаатар гишүүн хөшилдсөн их утаа зөвхөн нийслэлийнхний тулгамдсан асуудал биш болсон шүү хэмээн сануулахад гишүүд түүнийг уухайлан дэмжиж саналаа хэлсэн. Гэвч юу юугүй арга хэмжээ аваад, утааг ор мөргүй хөөж явуулна гэдэг бас л мөрөөдөл. Гишүүд утаа ярьчихаад ажлаа тараад хорт утаанаас дайжин агаар салхиа амьсгалахаар хотоос гараад давхичихдаг болсоор удаж буй. Харин ард түмэн утаагаа залгиад л хахаж цацаад л маргааштай золгоно. Сүүлийн хэдэн жилийн өвлийн амьдрал ийм л байгаа. Утаа бол эрхэм дээдсүүдэд тийм ч том асуудал биш. Монголын бийлэгжүү баячууд, төрийн томчууд тэдний гэр бүл,үр хүүхдийн утааны улирлын амьдрал гадаадад эсвэл Тэрэлж, Гацуурт, Санзай,Хандгайт,Шаргаморьтод үргэлжилдэг болсон болохоор утааны голомтод өвөлжихийн зовлонг үл эдэлнэ бас үл мэднэ. Тийм атал ард түмэнтэй адил зовж байгаа мэт УИХ дээр цэцэрхэн мэдэмхийрэх нь шог ч юм шиг. Харин УИХ-ын дарга М.Энхболд “Утаа анхаарал татсан асуудал болсон. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэлтгүй ажиллах шаардлагатай байна. Сүүлийн 2-3 өдөр иргэд утсаар маш их санал хүсэлт ирүүллээ. Иргэдийн бухимдах нь аргагүй. Эрүүл мэндийн салбар дахь ачаалал ихэслээ. Иймд чуулганы хуралдааны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж, ажлын хэсэг байгуулья. Он гарангуут ажлын хэсгийг шуурхай ажиллуулж, тодорхой чиглэл гаргая” гэсэн нь сэтгэлийн мухарт горьдлого тээхэд хүргэв. Гэхдээ хэзээ тэр ажлын хэсэг нь байгуулагдаж,хэзээ утааг хөөж зайлуулахыг бүү мэд, гэхдээ л хүлээхгүй гээд яалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой холбогдуулан Онц байдал зарлах саналыг УИХ-д хүргүүлж, утаагаар бизнес хийгчдийн тухай анх удаа олонд дэлгэв. Түүний хэлсэн үг олны саналтай нийцэж байгаа нь сайн хэрэг. Түүний ярьснаар Монголд утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг маш том улс төр, бизнесийн бүлэглэл гарсан байна. “Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг зөвхөн утаатай тэмцэх, бууруулах нэрийдлээр завшсан байгаа. 100 орчим сая ам.долларыг утаагүй зуух гэх мэтээр мөн хэрэглүүлсэн. Энийг бүгд мэдэж байгаа” гээд “Миний бие Ерөнхийлөгч болсныхоо дараахан буюу 10 дугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган” зохион байгуулсан. Энэ чуулганаар утааг бууруулах, багасгах арга шийдлийг хэлэлцсэн ч харамсалтай нь хэнд ч очоогүй. Одоогоос 1 жилийн өмнө 2017 оны нэгдүгээр сарын 10-нд ҮАБЗ хуралдаад утаатай холбоотой ажлын төлөвлөгөө гаргаад НЗД болон бусад яаманд хүргүүлсэн. Энэ төлөвлөгөөг өнөөдөр харахад зөвхөн 6300 айлыг л тогтой холбосон гэсэн мэдээлэл байна. Энд дахиад л мөнгө идэх аргууд орж ирсэн. Тавантолгойгоос Сайншанд руу 500 км автозам барьж, коксжих нүүрсээр иргэдийг хангана гэд 600 тэрбум төгрөг төлөвлөсөн байх жишээтэй. Гэтэл коксжих нүүрсийг иргэдийн зуух дийлэхгүй. Асуудал гараад байх тусам мөнгө зардаг. Мөнгө зарах тусам бизнес болдог. Эрх мэдэлтэй хүмүүс иргэдэд зовлон болж буй зүйл дээр тоглодог зүйл дахиад давтагдсаар байна” хэмээн үнэнийг хэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулгад талархая. Утаанд зовж байгаа хүмүүсийн зовлонгоор хооллож байдаг бирдүүдийг илчилж,байх ёстой газар нь цоожлох юмсан.
Монголчууд тэнгэр заяатай гэж үнэн юм гэх яриа гарчээ. Учир нь дэлхийн дайны үед Германы нацистууд концлагерьт хүмүүсийг олноор нь хордуулж алж байсан хорт утаанаас дутахгүй хороор бид хичнээн өвөл амьсгалав, Гэтэл нөгөө ертөнц рүү бөөнөөрөө явчихгүй тэсч үлдээд л байгаа. Тэгээд бас ёолкдоод цэнгэн хөгжилдөөд байнаа. Утааныхаа үнэрийг сүрчгээр саармагжуулаад,дайллага цайллаганы шарсан нугас,торой,стейкийг утаатай хольж идчихээд, 100-гаа татчихаад дуулж бүжиглээд. Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг болохоор сайхан байна гэлцэн утаатай үдшийг чимэн бүгшүүлнэ. Ийм болохоор монголчууд бид тэнгэр заяатай гэдэг үнэн гэдэгтэй маргашгүй. Монгол Улс дэлхийн хамгийн их хорт утаатай улсаар тодроод удаж байгаа. Ямар сайндаа л өвлийн цагт гаднаас ирэх хүмүүс халшраад байхав дээ. Харин бид тэнгэртэй заяатай болохоор хордож үхнэ гэдэг гонж.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
