Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ихэвчлэн нийгмийн үйлчилгээнээс хоцрогдож олон нийтийн арга хэмжээнд оролцох боломж нь тэр болгон байдаггүй.
Тэгвэл 2017 оны 12 дугаар сарын 26, 28-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛ харшийн сүлд модны наадам Монголын хүүхдийн ордонд болж, олон хүүхдүүдийн хүслийг биелүүлсэн баяр болж өнгөрлөө.
Уг нэгдсэн арга хэмжээг Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгээс санаачлан, Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нарын олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна.
Арга хэмжээнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Монголын хүүхдийн ордоны захирал Б.Цэнгэлмаа, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгийн тэргүүн А.Нямдорж, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал А.Болортуяа болон бусад албаны хүмүүс оролцож хүүхдүүдээ баярлууллаа.
ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛД хичээл сургуульд хамрагдах боломж бололцоогүй, олон нийтийн арга хэмжээнд төдийлөн оролцож чаддаггүй, гэртээ байдаг 5-16 насны хөгжлийн бэрхшээлтэй 150 гаруй хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд оролцож шинэ жилийн баяраа баяр хөөртэйгээр өнгөрүүллээ.
Зохион байгуулагчдын зүгээс хүүхдүүддээ зориулж харшийн сүлд модны наадмын нэгдсэн тоглолт, хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээнд оролцох, МУ-ын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан өвлийн өвгөнөөс бэлгээ гардан авах зэрэг олон арга хэмжээг бэлтгэн, хүүхдүүдээ баярлуулах бүхий л боломжийг бүрдүүлсэн нь эцэг, эхчүүд, хүүхдүүдийг ихэд баярлуулсан юм.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Шинэ жилийн баяраар хүүхэд бүхэн баярлах эрхтэй
Шинэ жил гэдэг бол хүүхдүүдийн хувьд хамгийн гоё баяр. Энэ баяраар хүүхэд бүхэн баярлах эрхтэй. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдээ баярлуулахаар хичээдэг. Биднийгхүүхэд байхад харшийн шинэ жилийн баяр гэдэг бол хамгийн сайхан баяр болдог байлаа. Онц сурч байж шинэ жилд орох эрхийн бичиг авна. Тиймээс шинэ жил бол хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг мөч байдаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань олон нийтийн арга хэмжээнээс хоцрогдох тохиолдол их байдаг. Тиймээс олон газрын дэмжлэгтэйгээр 150 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг баяруулж, харшийн наадам үзүүлж, бэлэг өгч нэг өдрийг дурсамжтай сайхан өнгөрүүлэхээр зорьж энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Хүүхэд баярлуулна гэдэг бол суврага босгосноос илүү сайхан зүйл.
Монгол улсын хувьд халамж өндөртэй улсын тоонд ордог гэж шүүмжилдэг. Олон улсын судалгаагаар хөгжиж буй улс оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа авч явах боломж бага байдаг. Тэдний зүгээс халамж хүртэгч байхыг хүсэхгүй. Энгийн хүмүүстэй адилхан нийгэмд оролцоод амьдралаа авч явахыг хүсдэг. Харамсалтай нь өнөөдрийн Монголын нийгэмд тэргэнцэртэй иргэн ороод үйлчлүүлдэг олон нийтийн тээвэр ч хомс байна. Тиймээс бидний зүгээс зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэлх бүх олон нийтэд үйлчлэх газруудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд орж үйлчлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор судалгаа хийж, онлайнаар газрын зураг хийсэн. Аливаа үйлчилгээнийгазарт ороход ариун цэвэрийн өрөө нь хүртэл хөгжийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүнд үйлчлэх, үүд хаалгаар нь орох боломжтой эсэхийг анхаарах зайлшгүй хэрэгтэй байна.
Монголын хүүхдийн ордоны захирал Б.Цэнгэлмаа: Хүүхдийн ордонд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үнэ төлбөргүй суралцаж байна
Монголын хүүхдийн ордон нь хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага. Манай байгууллагаас хүүхдийг хичээлийн бус цагаар хөгжүүлэх сургалт, дамжаа хичээлүүлдэг. Жилдээ 4000 гаруй хүүхэд суралцдаг. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч мөн суралцаж байна. Бидний зүгээс хүүхэд бүр хөгжих ёстой гэсэн бодлогыг баримталдаг. Хүүхэд бүр төрийн үйлчилгээг зөв хүртээмжтэй авах ёстой гэдэг үүднээс өнгөрсөн жилээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 100 хувь үнэ төлбөргүй суралцах талаар журамд оруулсан. Үүний дагуу энэ жил 31 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. Өнөөдрийн хүүхдийг баяруулах арга хэмжээг олон газрын дэмжлэгтэй зохион байгуулж байгаад баяртай байна. Ордны нийт ажилчид багш нар болон нийт сурагчдын өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй гэж яригдаж буй хүүхдүүдийн гэрэлт ирээдүйн төлөө бид бүхэн чадах бүхнээ хийх болно.
Эрүүл мэнд нийгмийн бодогын хүрээлэнгийн ерөнхий захирал А.Нямдорж: Бид хүүхдүүддээ шинэ жилийн баярыг жинхэнэ утгаар нь үзүүлэхийг хичээсэн
Энэхүү ХҮСЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ бид олон хүмүүсийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Эрүүл мэндийн нийгмийн бодлогын хүрээлэнгээс санаачлан хийж буй энэхүү арга хэмжээгээр хүүхдүүддээ шинэ жилийн баярыг жинхэнэ утгаар нь үзүүлж, баярлуулахыг зорьсон юм. Тиймээс ч бид хүүхдүүддээ баярын тоглолт үзүүлэхээс гадна хүлээн авалт хийж, өвлийн өвгөнтэй уулзуулж, бусдад авъяасаа үзүүлэх зэргээр шинэ жиийн баяртаа бүгд оролцоотой байхаар зохион байгуулсан. Үүний үр дүнд шинэ жилийн баяр ийм болдог юм байна гэдгийг хүүхдүүд маань мэдэрч байгаад баяртай байна.
Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулснаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг, эхчүүд бусад хүүдүүдийг харж нийгэмд болон өдөр тутмын амьдралдаа хандах хандлагаа эерэг чиглэлд хөтлөгдөх, энэ чиглэлээр хамтран ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагаа сайжрах давуу талтай юм.
Мөн эрүүл мэндийн болон ар гэрийн байдлаас болж нийгмийн үйлчилгээнд бүрэн дүүрэн хамрагдаж чаддаггүй, олон нийтийн харилцаа багатай байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд баярлаж,сэтгэл санаа нь урам зоригоор тэтгэгдэж байгаа нь бидний гол зорилго юм.
Энэ ажлын хүрээнд үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг байгууллагууд болох “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн холбоо”, Монголын хараагүйчүүдийн холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг, дүүргүүдийн хороодтой холбогдож нарийвчилсан судалгааг хийж хүүхдүүдээ баярлуулсан болно.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
