Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр нийслэлийн “Өргөө” амаржих газарт 2018 оны нэгдүгээр сарын 1-нд буюу дөнгөж төрсөн ээжүүдтэй уулзаж, баяр хүргэн гарын бэлэг гардууллаа. Нийслэлийн ЗДТГ-ын зүгээс Эх хүүхдийн эрүүл мэндийн төв болон нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт 2018 оны эхний өдөр мэндэлсэн иргэдэд ийнхүү үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн гарын бэлгийг гардуулж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Энэ жилээс эхлэн Нийслэлийн харьяа гурван амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд оны эхний өдөр төрсөн ээжүүдэд гарын бэлэг гардуулж байхаар төлөвлөн ажиллаж байна. Манайд өлгий үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэл нэлээд хөгжсөн. Тиймээс цаашид энэ чиглэлийн үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжин ажиллах болно. Бидний ажлын хамгийн эхний алхам бол гарын бэлэг байлаа. Шинэ оны эхний өдөр төрсөн ээжүүд, мэндэлсэн нярай нартаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
Нийслэлийн “Өргөө” амаржих газарт 2018 оны эхний өдөр буюу өнгөрсөн шөнийн 00.00 цагаас хойш нийт 15 эх амаржсан байна.





Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
